alim.mn | 2024.12.28
"Тэргүүн охин" Б.Намуун, БНСУ-ын ЕТГ-ын экс даргатай уулзав
Монголчууд хилээ хаагаад жил боллоо. Гадагшаа хилээр гарах, эх орондоо эргэж ирэх нь  зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил аз, од шаарддаг байлаа. Гэвч азтай, одтой нэг нь хилээр гарч чадаж байгаа бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намуун Солонгост ажиллаж байна. Б.Намуун 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар аавынхаа сонгуулийн компанит ажилд голлон оролцож, "Тэргүүн охин" гэсэн нэр авч байлаа. Тэргүүн охин "БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан Noh Young-min гуайтай Монгол болон БНСУ-ын хооронд залуучууд уруу чиглэсэн хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцох завшаан тохиож байв. Өнгөрсөн жилүүдэд БНСУ-ын бизнесийн байгууллагууд Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор БНСУ-ын Засгийн Газар МУ-тай харилцаагаа улам ихээр бэхжүүлэн хөгжүүлэхиийг зорьж байгааг сонсоход таатай байлаа.
Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарын хүний нөөц буурч байгаатай холбоотойгоор тус салбарыг дэмжих, ялангуяа залуучуудын сонирхолыг уг чиглэлд бий болгон хүний нөөцийг бэхжүүлэх, ухаалаг хөдөө аж ахуйн системийг Монголд нэвтрүүлэх талаар хамтран ажиллах боломжийг судалсан бөгөөд БНСУ-ын Засгийн Газартай хамтын ажиллагааг уг чиглэлд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа болно" гэж албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ