
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танилцууллаа.
Тэрбээр “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн. Загсийн газар, УОК-оос вакцинжуулалтыг 2 үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн. Төлөвлөгөөнийд дагуу эхний ээлжинд халдварын голомт болсон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг гурав дөрөвдүгээр сард багтаан вакцинжуулна.
Орон нутгийн иргэдээ тав, зургаадугаар сард багтаан вакцинжуулахаар төлөвлөсөн. Долоодугаар сарын 1-н гэхэд орон даяар вакцинжуулах ажил дуусна. Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд 10 хоногт багтаан 1.5 сая хүнээ вакцинжуулсан туршлагатай. Шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтэц хангалттай байгаа.
Астразенека вакциныг онцгой байдал, цагдаагийн алба хаагчид, эмч сувилагч гээд нийт 15 мянга гаруй ажилтанд вакцин хийлээ. Ямар нэгэн сөрөг нөлөөлөл байгаа эсэхэд тандалт судалгаа хийх шаардлагатай байсан. Энэ хүрээнд вакцинд хамрагдсан нийт иргэдийн 40 гаруй хувь нь бусад вакцинуудыг хийхэд илэрдэг шинж тэмдэгүүд илэрсэн” гэлээ.