![](http://alim.mn/uploads/article/2025-02/67a2ac99eaae3.jpeg)
Манай иргэд Телеграм залиланд ихээр өртөж алдсан мөнгөний тоо өссөөр байна. Залилуулагсадын дунд хялбар аргаар мөнгөө өсгөх гэсэн иргэдээс гадна албан тушаалын хувьд мөнгөтэй харьцах эрх мэдэлтэй компанийн захирал, нягтлан бодогч нар цөөнгүй байна. ... компаний ерөнхий нятглан бодогч эмэгтэй ... нь хувийн чаатад нь Телеграмын нэгэн харилцагчаас ирсэн линкийг нээснээр залиланд өртжээ. Эхний ээлжинд өөрөөсөө 50 мянган төгрөг шижлүүлэн нэр бүхий бараа сурталчилах даалгаварыг биелүүлсэнд дансанд нь 60 мянган төгрөг оржээ. Энэ мэтээр дараа дараагийн дааалгаврыг биелүүлж шагнал авсаар байсан тул оруулах мөнгөө ихэсгэхээр шийджээ. Ингээд эрх мэдлээ ашиглан компанийхаа мөнгөнөөс эхний ээлжинд 10 сая төгрөгийг шижлүүлээд 11 сая болгон буцааж авсан байна. Оруулах мөнгөө ихэсгэх тусам авах шагналын хэмжээ өссөөр байсан тул итгэл нь улам батжиж улмаар том мөнгөөр тоглохоор шийдэн компанийхаа дансаас 20-40 сая төгрөг авч эхэлжээ. Сүүлдээ мөнгөө 100 сая хүртэл өсгөсөнд авсан шагнал нь төдий хэмжээгээр нэмэгдэж оржээ. Харин Телеграм залилагчид урхи өгөөшөө өсгөсөөр эцэст нь 185 сая төгрөг шилжүүлж аваад ерөнхий нягтланг хаяж орхисон байна. Энэ үед залилуулсан гэдгээ мэдэж арга буюу компанийн удирдлагадаа мэдэгдэж цагдаад хандсан ч нэгэнт хожимдсон аж. Болсон явдал нягтлангийн компанид болон гэр бүлд нь том цохилт болсон байна. Маш их мөнгө алдаж өрөнд орон мөн компанийн итгэмжлэгдэн хариуцуулсан хөрөнгө завшсан хэргээр цагдаад шалгагдсан нятглан эмэгтэй сүүлдээ амиа хорлохыг завдсан тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс хамгаалалтанд авчээ.