Эерэг хариутай Архангайд очсон иргэнийг хотод авчирч, очоод уулзсан 26 хүнийг нутагт нь тусгаарлажээ

Өнөөдөр 67 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 63 нь Улаанбаатар, 4 нь Төв аймаг. Архангай аймагт очсон хувьд Улаанбаатарын бүртгэлд орсон байна. Улаанбаатараас очсон хүнийг буцааж авчирсан бөгөөд Архангайд очоод уулзсан 26 хүнийг нь тэнд тусгаарлажээ. Учир нь Архангай аймгийн Чулуут суманд өчигдөр очсон UBS телевизийн багт PSR шинжилгээний хариу нь ЭЕРЭГ гарсан хүн очжээ. Шинжилгээнийхээ хариуг гараагүй байхад Нийслэлээс гараад явчихсан гэсэн үг. Тэд өчигдөр сумын төвийн 2-3 дэлгүүрээр орж хүнсээ базаагаад Дунд жаргалант гэдэг газар малчин Г-ийнд очиж хоносон. Шөнө сууж ярьж хөөрсөн, хоол, идээ унд болсон байна. Малчин Г сумын төвөөр явжээ. Сумын төвөөс ч малчин Г-ийнд өнөөдөр баахан хүн очиж холилдсон байна. Ингээд өнөөдөр Улаанбаатараас тэднийг хайж, шинжилгээний хариуг дуулгахад UBS телевизийн багийнхан Өлзийт гол багийн айлуудаар явж киноны зураг авалтынхаа бэлтгэл ажлыг хийгээд явж байжээ.
UBS телевизийнхэн өнгөрсөн зунаас хойш сарлагийн тухай кино хийж байгаа аж. Тэдний жолооч нь замдаа "Миний шинжилгээний хариу гарахгүй удаад байна" хэмээн ярьж явсан гэнэ. Яг одоо ойрын хавьтлуудаас шинжилгээ авч, сум руу орох газар хөдөлгөөнийг хаагаад байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ