Э.Цэрэн: Миний хань Рикийг зодно ална гэсэн цөөнгүй сэтгэгдэл, мессэж ирсэн
Э.Цэрэн: Сүүлийн үеийн манай гэр бүлийн эсрэг явсан янз бүрийн мэдээллээс болоод миний хань Рикийг зодно ална гэсэн цөөнгүй сэтгэгдэл, мессэж ирэв.
Рик 1992 онд дэлхийг унадаг дугуйгаар тойрох аялалын маршрутаараа Монголд ирж бид танилцсан. Тэрээр 20.000 км ганцаарчлан дугуйгаар аялсан аялагч юм. Бид нийт 4 хүүхдийн эцэг эх болсон. Би өөрөө 3 хүү төрүүлж нэг охин гудамнаас олоод өргөж авсан. Харамсалтай нь тэр маань 9 насандаа хүнд өвчнөөр хорвоог орхисон.
Рик зарим нэгний ойлгосон ярьсан шиг хүн зодож чадахгүй ээ. Манайхны хэллэгээр бол Рик барилдаж ноцолдож чадахгүй, бөмбөг нүдэж чадахгүй, хадаас ч хадаж чадахгүй ер нь чаддаг юм байхгүй шалихгүй хүн. Рик ажлаасаа гарч яваад халдлагад өртөж байсныг манайхан санаж л байгаа байх.
Харин Рикд бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох чадвар, хүнийг сонсох чадвар, дургүй ч хүлцэх чадвар гээд бидэнд байхгүй олон чанар бий. Тэр миний сошиалаар хийх ямарч асуудалд оролцдоггүй. Намайг бусдын төлөө шаналдагыг мэднэ. Би өөрөө л асуухгүй бол тэр хэзээ ч өөрийн бодлоо надад тулгаж хэлдэггүй. Намайг бас олноос өмөөрч нэг удаа дуугарч үзээгүй хүн. Цэрэн өөрөө хүчтэй хувь хүн гэж хэлдэг л хүн. Рик бас Монголоос хулгай хийсэн зүйлгүй. Түүнд хоёр хүү Цэрэнгээс өөр өмч, эзэмшдэг нэг ч зүйл байхгүй! Тэр хэнд ч өргүй!
Тиймээс түүнийг заналхийлэхээ зогсоо. Энэ зургийг 19 жилийн өмнө Голландын нэгэн ойд авахуулж байж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.26.185
Тэр мөнгөөр худалдагдсан янхан хүүхэн маш аймшигтай хүн юм байна. Хүний зөв хүмүүжсэн хүүг яг өөрийн дарамтаар гартаа оруулж төрсөн ээжийнх нь эсрэг ашиглаж байна. Хорвоод ийм шулман эм цөөн байгаасай гэж л залибарахаас .
Төстэй мэдээ