alim.mn | 2024.12.28
БОАЖ-ын сайд Н.Уртнасан солонгос нөхөртэй юу?

Тохиолдлын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд “тохиолдол”-ын сайд хэд хэд бий. Ямартаа ч улс төр сонирхогчид “Сэлэнгэ аймгийнхэн Ноён уулын хоёр талаас алт ухсан хоёр Чинбат бий гэж ярьдаг. Нэг нь сая охиндоо Соёлын сайдын суудал авч өгсөн "Гацуурт"-ын Чинбат, нөгөө нь охиндоо УИХ-ын гишүүний суудал авч өгсөн, Ч.Ундрамын аав “Өсөх зоос”-ын буюу “Улаан” Чинбат. “Улаан” Чинбат саяхан охиныхоо хувийн сэтгүүлчид БОАЖЯ-ыг авч өглөө” гэж жиргэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хувийн сэтгүүлч гээд хүн нь БОАЖ-ын сайд болсон Н.Уртнасан.  БОАЖ-ын сайд Н.Уртнасан МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Намтрын хувьд 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга, 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор, 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал байжээ. Тэр үед “Шинэ дэлхий” телевизийг “МАК” компани худалдаж авсан үе. Тэгэхээр Н.Уртнасан “МАК”-ийнхантай ямар нэг талаар холбоотой байж магадгүй. Н.Уртнасан телевизэд удаан ажилласан ч түүнийг ард түмэн байтугай сэтгүүлчид таних нь ховор. “Шинэ дэлхий” телевизийг үүсгэн байгуулсан гэж “томроод”, “Юун үүсгэх байгуулах, зараалын хөгшин морь шиг хэд хэдэн гар дамжаад, эцэст нь нэрээ солин VTV болж байж, одоо нэг өнгө төрхөө олж яваа сайн телевиз. Сүүлийн эзэн Хосоо сайн авч яваа. Н.Уртнасангийн үед "Шинэ дэлхий" байхад хэцүү байсан” гэсэн яриа гарч байна.

Товчхон намтартай телевизэд удаан ажилласан Н.Уртнасанг харин ТВ 5-аар НАМЭХ-ны нэвтрүүлгийг улаан, ягаан өнгийн пиджак өмсөн хөтөлдөг байсан гэж  цөөн хүмүүс таньдаг. Товчхон намтартай БОАЖ-ын сайд Н.Уртнасан ганц охинтой, хувийн амьдрал нь ил биш, нөхрийг нь олон нийт танихгүй. Харин БОАЖ-ын сайд эмэгтэй Солонгос нөхөртэй, солонгосчуудтай ойр ажилладаг гэлцэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ