15 давхрын цонхны салхивчаар гурван настай хүүхэд унаж амиа алджээ
Өчигдөр /2021.03.10/ Сүхбаатар дүүргийн 1-дүгээр хороо, "Үйлдвэрчин хотхон"-д 15-дугаар давхраас гурван настай эрэгтэй хүүхэд унаж, харамсалтайгаар амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүүхэд цонхны салхивчаар унасан аж. Иймд гадаа урин дулаан цаг ирж, айлууд хаалга, цонхоо онгорхой орхиж эхэлснээр бага насны хүүхэд унаж бэртэх тохиолдлууд ихсэж байгаа тул эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ