alim.mn | 2024.12.28
Осгосон байдалтай нярайн цогцос олджээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баруун салаа орчмын гэр хорооллын гудамжинд өлгийтэй хүүхэд байна гэх дуудлага мэдээлэл иргэнээс ирүүлжээ.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 51 см урттай эрэгтэй хүүхдийн цогцсыг хаясан байжээ. Улмаар хэргийн газраас дээрх нярайг гудамжинд орхисон байж болзошгүй эмэгтэй хүний гэрийн халад хураан авч, шинжилгээнд явуулсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба нярайн эхийг эрэн сурвалжилж эхэлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ