Монголын бүжгийн урлагт 20 дугаар зуунд Сэвжид гуай, 21 дугаар зуунд Сэвжидийн Сүхбаатар гуай манлайлж, Монгол бүжгийн Бүжгийн найруулагч, дэглэгчид хоосон ертөнцөөс өөрийнхөө оюун бодлыг тусгаж бүжгийн хөдөлгөөн зохиодог. Хөдөлгөөндөө хөгжмийн аяа ч бодож байдаг гэнэ. Сэвжидийн Сүхбаатар олон найруулагчтай хамтарч ажиллаж, олон тооны концерт, наадмын нээлтийн дэглэлт, оролт, гаралтыг бэлдсэн. Тэгэхдээ бусад төрлийн найруулагчид шиг сандал дээр сууж зааварчилдаггүй. Заавал өөрийн биеэр үлгэрлэж үзүүлдэг. Энэ бол бүжиг дэглээчийн онцлог. Бүжиг дэглээч өдөрт 150 км алхдаг, Сэвжидийн Сүхбаатар гуай энэ “норм”-оо биелүүлдэг гэнэ. Хөдөлгөөн хүнийг залуужуулдаг болохоор Сэвжидийн Сүхбаатар гуай шиг гялалзсан, хөнгөн шингэн хүн ховор.
С.Сүхбаатар гуайн авааль гэргий нь УГЖ Б.Цэрэннадмид. Бүжигчин Цэрэннадмид “Хар сарнай” Амармандахын ээж. “Том” Амараагийн ээж гавьяат жүжигчин Б.Цэрэннадмидыг бүжигчид дотроос хамгийн нарийхан хүүхэн байсан гэж Сэвжидийн Сүхбаатар гуай хэлдэг.
Жижиг Амараа буюу “Хатариш” Амарбаясгалангийн ээж нь ҮДБЭЧ-ын дуучин Д.Оюунжаргал. Дуучин Д.Оюунжаргал нөхрөөсөө 20 гаруй насаар дүү, “Хар сарнай” Амараагаас 3-4 эгч. Амараатай хамтран “Би монгол хүн” дууг дуулсан, хамтдаа тоглолтод оролцох нь бий. Сэвжидийн Сүхбаатарын залуу эхнэр Д.Оюунжаргалыг Үндэсний чуулгын сайхан бүсгүйчүүдийн нэг, Монгол хатан шиг төрхтэй гэж магтдаг. Үнэхээр ч хатны хувцас гоё зохидог нь илт.