Коронавирусээр халдварласан Монгол хүн Унгарт нас баржээ
Унгар улсад халдварын 3-р давалгаа хүчтэй өрнөж, энэ давалгаанд харамсалтай нь Монгол иргэд ч өртөн өвдөөд байгаа билээ. Унгарт байгаа нэг монгол иргэн энэ өвчний улмаас нас баржээ. Энэ тухай Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Зэнээмядарын Батбаяр мэдээлэн, эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр
"Өчигдөр орой Монгол Улсын нэгэн иргэн маань ковид хэмээх энэ гайтай өвчний улмаас хорвоог орхин одлоо. Хань ижил, үр хүүхдүүд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Унгар улсад олон жил гэр бүлээрээ амьдарсан 2 хүүхэдтэй энэ иргэний хойчийн дурсгалыг хүндэтгэн үзэхийг хүсэж байна" гэжээ.
Унгар улсад өнгөрсөн 24 цагт шинээр илэрсэн халдварын тоо харьцангүй буурч 4926 болсон ч байдал хүнд хэвээр байна. Өчигдөр гэхэд энэ өвчнөөр 143 хүн нас баржээ. Унгарт одоогийн байдлаар актив халдвартай 155 227 хүн байгаа нь халдварын тархалт эрсдэлтэй улсад тооцогдоно. Эмнэлэгт нь цар тахлаар халдварласан 9844 унгар хүн эмчлүүлж, 1067 хүн амьсгалын аппаратанд байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ