Ингэснээр тус компанид үйлдвэрлэл-дизайны нэгэн үе төгсөж буй тухай хэвлэлүүдэд бичиж байна. Ерөнхий дизайнер Жони Айв нь “iPhone”, “iMac”, “iPod”, “Macbook” –ын загварыг зохион бүтээсэн агаад үүнийх нь төлөө бид талархах учиртай юм. Тэрээр алиман компанид нэгэн үе гэж хэлж болохоор бүхэл бүтэн 20 жил ажиллаж дизайнеруудын багийг удирдаж иржээ. Ерөнхий дизайнер явахаар шийдсэн тухай мэдээлэл өнгөрсөн зунаас тарсан ч компаний зүгээс ямар нэгэн тайлбар хийхээс зайлсхийсээр байсан. Харин энэ сарын 28-нд “Apple” компаний сайтын удирдлагын хэсгээс Жони Айвын тухай мэдээлэл алга болжээ. Гэхдээ компани ерөнхий дизайнерээ явахаасаа өмнө шинэ бүтээгдэхүүн болох “iPhone 11”-аа худалдаанд гаргаж амжсан. Хэрвээ амжаагүй бол энэ нь борлуулалтанд муугаар нөлөөлөх байсан нь эргэлзээгүй юм. Ерөнхий дизайнерийн компаниа орхих болсон шалтгаан тодорхойгүй байна. Тэрээр өдгөө өөрийн “LoveFrom” дизайны студи дээрээ ажиллахаар болсон гэнэ. Одоо алиман компанид ерөнхий дизайнерийн ажлыг түр зуур үйлдвэрлэлийн загвар хариуцсан дэд ерөнхийлөгч Эванс Ханки, дизайн-интерфэйс хариуцсан дэд ерөнхийлөгч Алан Дай нар хуваан гүйцэтгэхээр болжээ.