alim.mn | 2024.12.22
Д.Норов: Надад хэн багшилсан гэхээр найр наадамд дуртай харцуул, хэдэн улаан авгай нар

-Өнөөдөр та оюун тархиа зовоож бичиг цаастай ноцолдоод суугаад байх хэрэг байна уу. Энэ цаас гэдэг чинь хүнийг тэр аяар нь сорчихдог "вампир" юм гэсэн.

 -Юу яринам. Маш бүдүүлгээр хэлэхэд хичнээн хүндэт дайллага цайллаганд очиж, хичнээн сайхан хоол зоогловч тэр идсэн юмаараа маргааш нь амьдрахгүй. Түүн лүгээ утгын ертөнцөд бие, сэтгэлээ өгч, түүнд баринтаглуулж гүйцсэн бол түүнтэйгээ зууралдаж явж байгаад дуусахаас өөр арга байхгүй.

 -Сүүлийн үед нийгмийн ихэнх салбарууд "Та нарын хараал идсэн уран зохиол хэнд хэрэгтэй юм" гэсэн тулгалт бидэнд хийгээд эхэлчихсэн. Уран зохиол гэгч хүн төрөлхтөнд үүргээ гүйцэтгээд дууссан гэсэн хандлага газар авах шинжтэй. 

-Сармагчин лугаа адил хувь заяа нь торлогдсон хүмүүс тийн бодохоос аргагүй. Хүмүүс мөн чанараа эрт алдчихсан. Дэлхийн хүн амын тэн хагас нь сармагчин. Үлдсэн ихэнх нь техникийн боол, нийгмийн хавсарга байдлаар аж төрж байна, Японыг хар техникийн хавсарга болчихлоо. Хүний ариун чанар болох нуух, ичих, айж эмээх, жигших, үзэн ядах, хайрлах... зэрэг нь бүр бүдэгрээд байхгүй, хөөрхийс минь дээ. Хүн яадаг гэхээр өөрийн сэтгэл зүрх, бас бусдын хандлагаар амь зуудаг. Сармагчин бол хоолоо идээд л зугаатай сайхнаар модондоо дүүлээд байхад л хангалттай. Хайр, үзэн ядалт, эр зориг, уяран хайлах гэдгийг харах мөрөөселт мэдрэмжээ нэг хэсэг нь хадгалж үлдэнэ биз. Тэгж үлдсэн нь уран зохиолоо уншина, яруу найргаа сонсоно. 

- Мэргэд мэдэмхийрэх шиг. Зарим нь өөртөө бичих ёстой. Нөгөө хэсэг нь ард түмэнд хандаж туурвих естой. Бүр ондоо хэсэг нь нийгмийг хүмүүжүүлж засах ёстой гэсэн бодолтой байдаг. Таны бодлоор бол...?

 -Зохиолчийн бүтээлийг хүмүүс дуртай дургүй ч уншдаг. Харин зохиолыг ямар ухамсрын үүднээс бичихийн тухайд хувь хүний хэрэг. 

Tаны уран бүтээлийн багш нар гэвэл үлгэр ярьдаг уулын өвгөд байж гэж ойлгож болох уу? 

-Тэгж ойлгож болно. Тэгээд дээр нь хэн багшилсан гэхээр манай нутгийн найр наадамд дуртай харцуул, хэдэн улаан авгай нар. Намар намарт янз бүрийн найр наадам болно. Бид найранд ирсэн зочдын морьдыг усалж, заримыг нь аргамжина, Үнээ тугалаа янзална. Тэдний дуулах дуу, харьцаж буй аяг араншин тэр чигээрээ зүрх сэтгэлд хадагдаад улдчихдэг юм билээ.

 -Их олон багштай юм байж. Төв газраар таныг зохиол бичих авьяастай гэсэн утгаар дэмжиж тусалсан хүн тэгвэл байх уу? 

-Байлгүй яахав. Надад анхны урам өгсөн хүн хэн байсан гээч. Зүрхний алдартай мэс засалч, Ардын эмч Бундан гуай. Манай суманд бага эмчээр ажиллаж байсан юм. Би салхин цэцэг тусаад эмнэлэгт хэвтэж байлаа. Арав хоног хорионд байх үедэз хоёр бадаг "Дүү минь" гэдэг шүлэг бичсэн юм. Гэтэл туүнийг Бундан эмч үзчихээд "Энэ чинь ямар хөөрхөн шүлэг бичдэг хуүхэд вэ. Энэ шүлгийг би аймгийн сонинд өөрийн биеэр аваачиж өгнө" гээд аваад гарч билээ. Анхны урам гэвэл энэ юм даа. Би ямар та нартай адил сургууль соёлоор иом дүрмээр нь явсан биш 12-хон настайдаа дөрөв төгссөн гэвч доромдсон хэрэг. 

-"Дурлахаа боливол сэтгэхээ больдог" хэмээн мэргэд хэлсэн нь буй. Энэ нь зохиолчдод хамаатай юу. Хамаатай бол ортой юу, оргүй юу?

 -Хагас нь үнэн, хагас нь худлаа. Үнэн тал нь юунд байна гэхээр нас өтөлсөн үед хүний баярлах гомдох, сэтгэл змзэглэх, нарийн зүйлийг мэдрэх, агуу ихийг мөрөөдөх, дэмийрэл тусах... энэ бүхэн чинь мохдог. "Ирт ган мэс боловч мохдог юм" гэж манай С.Эрдэнэ гуайн хэлсэн үг бий. Тийм мохож буй уран бүтээлч хэрэв аз буян нь байгаад хэн нэгэнд дурлаж гэмээ нь дахиж хурцлагдаж магадгүй юм шүү. Дурлаж яваа хүн дотроо уярч, бусдыг хайрлаж явдаг. Илүү өгөөмөр, эрүүл ч байдаг байж болох. 

-Хайр дурлал дэмий биш гэж үү. Шалиг завхай, хүүхэмсэг... гээд нэг л олиггүй дээ. 

-Завхайрал гэдэг дэмий. Шалиглал юм даа. Шалиглана гэдэг сармагчинтай төст шинжийг үзүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бие махбодийнхоо хэрэгцээгээ хөөгөөд явж байгаа хүн дүрст ухна гэж байс ойлгож болно.

 -Аа, нэг хүнтэй янагшвал хайрлан дурлана гэж томьёолж болно гэсэн үг үү? 

-За даа, тэгэх ч юм уу, үгүй ч юм уу хэлж мэдэхгүй нь. А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, наагуур ярихад манай Д.Нацагдоржийг аваад үзсэн ч тэр хэцүү хэцүү. 

-Та өөрөө 40 нас хүртлээ хэдэн удаа гэрлэсэн бэ?

 -Нэг л гэрлэхгүй юу. Нэг л авгайтайгаа насыг барж байна. Манай Эрдэнэ баавайгийн бас нэг үг бий шүү дээ. "Хүнд насаараа дурлах сайхан. Гэвч үнэнчээр дурлана гэдэг нэг юмыг хэтэрхий удаан эдлэх гэсэн бэртэгчин зан” гэж. 

-Мэдээж та хүн л болохоор хааяа ариун хайрандаа сэв суулгаж алдаа гаргасан байж болзошгүй. Эсвэл Л.Түдэв гуай шиг ямар ч асуудалгүй цэвэр байв уу? 

-Би ариун журамтай байж чадаагүй ээ, чадаагүй. Надад халуун хайрандаа шатсан сэдэвтэй зохиол бараг байхгүй дээ.

 -Тийм сэдэл гаргавал гэргий хартай биз? -Эмэгтэй хүн болохоор хардалгүй яахав. Залуу явахад надаас ганц нэг ажиг сэжиг авсан явдал бий. Тийм болохоор тэр юм санаанд нь ороод байдаг байж магадгүй юм. Хайрын сэдэвтэй зүйлд маань таагүй хандана шүү.

 -Хурдан шаламгай маневртай бол юу боллоо гэж асуудалд орооцолдох билээ. Та л өөрөө амгалан тайван, хөдөлгөөний шилжилт удаантай болохоор л сэжиг авахуулчихгүй юу. 

-Тийм юм болов уу. Ер нь архинаас ч болсон байж магадгүй. Тэр халуундаа өөрөө өөрийгөө илчлээд ярьчихсан байхгүй юу. Уул нь би 40 хүртлээ архи огт уугаагүй хүн шүү дээ. Амсаагүй гэж ойлгож болно. Аав минь ч "Миний хүү дөч хүртлээ архи бүү уугаарай" гэж захиас үлдээсэн юм. Тэгж байтал социализм нурж уналаа, би ч дөч шүргэлээ. Капитализм эхэллээ, түүнийг дагаад архидалт, нийгмийн оюун санааны задрал идэвхжлээ. Тэр л шуурган дотор би гэдэг хүн сайхан халамцуу амьтан л серөөд байлаа шүү дээ. Бүтэн зургаан жил сөрчихөж билээ. Найм ч бил үү. 

-Соц нийгмийн үед та нам засгаа хэр магтан дуулж байв?

 -Миний зохиол дунд намын дүр, намын зүтгэлтэн байдаггүй. Ер нь дарга хүн ч байхгүй. Байсан ч миний зохиолын гол баатартай түр харьцаад өнгөрөх жишээтэй.

 -Хамгийн хайртай зохиолоо нэрлэ гэвэл...? -

Зовж зүдэрч, чөмгөө дундалж бичсэн зохиол ч юм уу, эсвэл сэтгэлийн асар их хүндлэлийг богино хугацаанд зарцуулсан тийм л. туурвил илүү амттай. Хүнд илүү хүрдэг юм шиг байгаа юм. Яагаад гэвэл тийм зохиолд зохиолчийн зүрхний шүүс шүүрч дуссан байдаг бамх, "Тэжээвэр", "Сэрэвгэр хадны зэрэглээ" хоёрыг энэ залуус унших хэрэгтэй. Хар нялхаасаа мэдэрсэн сэтгэлийн тэр нандин эүйлсээ би хэдэн тууждаа шингээж чадсан гэж боддог. Залуудаа би их олон үгүүллэг бичсэн. Ихэнхийг нь хэвлүүлж амжаагүй алга хийчихсэн юм шүү дээ.

 -Энэ л гайхалтай зохиолч юм даа гэж таны цээжнээ цагаахан атаа асаасан уран бүтээлч гэвэл хэний аавын хүүг нэрлэх сэн бол? 

-Өгүүллэгийн хувьд яах аргагүй Эрдэнэ баавай. "Наран тогоруу", "Алтай", "Намар", "Миний тоонот" тууриуд байна. "Малын хөлийн тоос" ч гэсэн их зэвүүн шүү дээ.

 -Шинэ үеийн залуусын бүтээлийг та сөхөж хардаг уу. Эсвэл манай нөгөө хэдэн ахмадууд шиг ямар ч ойлголтгүй таг хэвээр аж төрсөөр байна уу? 

-Харна аа. Нэлээд харна шүү. Г.Аюурзанын роман, туужууд байна. Надад их ойр байж хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн нь "Цасны хүн". Цасанд дарагдсан нэг омгийн бүлэг хүмүүсийн аж төрлийн тухай их сонирхолтой зохиол. Хэлбэр, хийц, зохиомж нь манайдаа л цоо шинэ. Өөрийн сэтгэлээс төрөгдөж гарсан бүтээл юм даа. Залуус өрнөөс загвар авч их хийсвэр урлаж байна. Манайд хүүрнэл зохиолоор залуус их ховор бичиж байна. Миний мэдэхийн М.Эрдэнэбат, П.Батхуяг, Б.Золбаяр, Х.Болор-Эрдэнэ гээд цөөхөн хүн байна. Манай Эмүжин хүртэл үгүүллэгийн ном гаргаад байна. Тэд өөрсдийн савны хэмжээгээр бичиж л байна. Шүүдэрцэцэг гэдэг хүн байна. Гудамжаар дүүрэн зарлал явж, "Ану хатан" жүжиг нь кино болж байгаа сураг дуулдсан. Мундаг хүүхэд бололтой.

 -Хүний дотоод харьцааны зөрчил, амьдралынтайлагдашгүй нууцыг оньсолсон үйл ухагдахууны тухай үгийн болон оюуны бялдыг үзүүлж урласан хүүрнэл зохиолын том бүтээл худалч хүнд сүүлийн 25 жилд ганц нэгийг эс тооцвол бараг гараагүй байх шүү. 

-Хүний дотоод мэдрэмжийн нарийн сэтгэлгээ, бичлэгийн уран чадвар гэдэг их цөөн хүнд заяадаг бололтой юм. Жинхэнэ монгол сэтгэлгээгээр бичсэн үгүүллэг харалгүй удаж байна. Тэр Болор- Эрдэнийн үгүүллэг дотор тонхийтэл тогшоод авах юм яваад байсан. Харамсалтай нь мань хүн сүүлдээ хэлбэр хөөцөлдөөд байх шиг. Дээхнэ "Норов ах миний бүтээлийг огт ойлгохгүй байна" гээд давхиж явна гэнэ лээ. Хүн эрэлхийлж болно. Төөрч болохгүй.

 -Яруу найргийн толгой дээр Бавуугийн Лхагвасүрэн байдаг гэдэг шиг орчин уеийн хүүрнэл зохиолын толгой дээр яг үнэндээ та л завилаад сууж байгаа юм гэнэ лээ. Нээрээ юм уу?

 -Тийм үү, тэр нь ч юу юм бэ. Таатай үг байна. Үхдэггүй ээ гэдэг шиг юм болох нь ээ. До.Цэнджавын "Хөх жавар" уг нь болбоос дажгүй шүү. Гэхдээ одоо хүмүүс уран чадвар гэхээсээ илүү үйл явдалтай их хөөцөлдөж тоглож байна. 

-Яруу найрагч үргэлжилсэн үгийн зохиолчоос юугаараа ялгардаг вэ? 

-Утга зохиолын ноён нуруу нь үргэлжилсэн үгийн зохиол. Утга зохиолын ёроолд нь, бас оройд нь дэрвэж явдаг туг бол яруу найраг. Сэтгэлгээний хувьд нэг ай савд багтах ч өөр төрөл. Яруу найраг бодрол, эмзэглэлээс төрдөг Түмний эх". Дөрвөн өдрийн дөрөө даах морь бол үргэлжилсэн үгиин зохиол. Нэмж хэлэхэд монгопын зохиолчид нийгмийн үзэл санаа, ертөнцийг  зэх үзэлд хүчтэй нөлөөлж ирсэн. Д.Нацагдоржийн "Миний нутаг", Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ" шүлэг, Ч.Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг мэдэхгуй хүн байхгүй шүүдээ. 

-Ер нь өнөө цагт боловсрол гэж юу вэ? -Амьдрах, тэмцэхийн ухаан. Энэнээс хүн бүр өөрийнхөө шанаганы хэрээр, шанага ч үгүй нь амны халбагаар хутгана. Амьдралыг ухаарах, ертөнцийг энэрч уясах мэдрэмжтзй хүнийг зүрх сэтгэлийн боловсролтой гэж ойлгож болох юм. Боловсрол дипломоор хэмжигдэхгүй. Өвөг дээдэс минь сургууль огт мэдэхгүй ч хэдэн мянган шад шүлэг цээжлээд, тууль хайлаад өвгөдийнхөө ухааныг хадгалсаар ирж дээ. 

-Таны гарын шавь гэвээс хэн хэнийг нэрлэх вэ?

 -Надад шавь байдаггүй. Багш шавь болж байна гээд л хүн хар явж л байдаг юм. Би ч нэг их шавьтай хун болж халуураад юүхэв. Бусдаар өөрийгөө багш аа гэж дуудуулаад тэнэгтээд суултай биш.

-Өө, тэгээд цааш нь яриад бай. Би сонсож л байя. Одоо л сонирхолтой болж ирэх нь дээ.

-Яг одоо кино зохиол бичиж байна. Яагаад гээ. Би чамд шнин юм хэлье. Би яах гэж телеэизид ирсэн юм. Бизнес бодсон юм биш. Явж явж хамгийн олон хүнд би өөрийнхөө үззл бодол, зүрхний шархиралтыг хүргэх тийм л боломж гэвэл тайз дэлгэцийн бүтээл. Гэтэл би урьд өмнө ийм чиглэлээр зохиол бүтээл бичиж байсангүй. Тайз дэлгэцэндээ ойртох л гэж телевизэд ирсэн юм. Сүүлийн хоёр жилийн турш би дан кино зохиолтой ноцолдож байна. "Нар сарны зааг" кино маань өнөө маргаашгүй нээлтээ хийнэ. Миний зохиолуудыг найруулагч аваад өерийнхөөрөө болгодог. Би болохоор охиноо хүнд өгчихөөд ямар хадам, ямар нөхөр тааралдсан юм бол хэмээн араас нь сэтгзл зовоод л сууж байгаа эцэг хүн шиг. Хэдэн кино хийлээ. Зарим ганц нэг нь гайгүй болсон. Яг одоогоор надад бэлэн болчихсон кино зохиол дөрөв байна. Бэлэн болгох гэж байгаа нь хилиин тухай кино. Улс гүрэн оршин тогтнож, тусгаар байх утга нь хил юм. Тэгээд би монголчууд 1920-иод оны үеэс өнөө үе хүртэл хил хязгаараа хэрхэн хамгаалсан тухай 12 цуврал кино хийх юм. Гэхдээ бүгд бие даасан сэдэвтэй бүрэн хэмжээний уран сайхны кино. Эл бүтээл дээр ХХЕГ, МҮОНТ хоёр хамтарч ажиллах юм. Эхний гурзаи ангийн зохиол ундсэндээ бэлэн боллоо. 

-Сониноос хүмүүс үстэй болохын мөрөөдөл болж байхад та эсрэгээр толгойныхоо үсийг цухуйнгуут хусч хаяад байдгийн учир юунд оршино вэ?

-Би нэг өдөр үсээ хусуулчихсан юм. Тэрнээс хойш үс жаахан ургаад ирэхээр нэг л эвгүй санагдаад авчихдаг. Нүуртэйгээ хамт угаачихад ер нь амар байдаг юм. Өнгөрсөн зуунд үстэй байлаа. Энэ зуунд үсгүй байя гэж шийдсэн. 

Анх уул нь та "Үсээ толгойд хүрэхгүй их амар юм" хэмээн ярьдаг байснаа санаж байна уу? 

-Тэр ч дээ, тоглоом шоглоомын хоорондуур л хэлээ юм болов уу.

 -Та эрүүл мэндээ бодож, эрүүл агаар, усыг хүсэмжилж байна уу?

 Одоохондоо юм бодогдохгүй байна. Яахав, энэ хотынхоо хар утаа, шар цаасан дотор байж байгаад л учраа олно доо. Тэгэхдээ алдарт . хөлбөмбөгч Пелегийн хэлсэн нэг үг бий. "Хамгийн мундаг хөлбөмбөгч гэвэл та ямар хүнийг хэлэх вэ" гзсзн сэтгүүлчийн асуултанд "Хамгийн мундаг хөлбөмбөгч гэж хөлбембөгийн талбайг орхих хэрэггэй болсон тэр л үедээ орхиж чадсан тийм л хүниййг хэлнэ" гэж хариулсан байдаг. Тэрэн шиг зохиолч хүн ч гэсэн тийм үеэ мэдрээд зодог тайлах хэрэгтэй юм байгаа юм. Тэгэхгүй нөгеө цаастайгаа зууралдаад л, дээрээс нь: Энэ нсмыг аваач, энийг хэвлээд өгөөч" гээд өчнөөн хүн амьтан зовоогоод л... Бичсэнийг нь уншсан шүтэн бишрэгчид гол нь харлаад явчих тийм тийм асуудал их бий. Хүн өөрийгөө бас өрөөлийг зовоон зовоон тэгж явахын хэрэг юун.

 -За тийм дээ, ингэхэд өөрөө "Соёлын гавьяат зүтгэлтэн"-г хэдэн онд авлаа. 

-Үгүй чиш. Аваагүй. 

-Тэгвэл Ардын уран зохиолчийг...?

 -Аа тэрийг үү, санаж байна. Тэнгэрт хальсан хойно араас явуулчих байлгүй дээ.

 -Их ажлын хажуугаар зав чөлөө гаргаж хеөрэлдсөн эрхэм ахад гялайлаа. Таны шинэ шинэ уран бүтээл үргэлжид дурсагдан дэлгэрч явах болтугай! Жа. Баяржаргал "Утга зохиол урлаг"  2011 он №024.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ