alim.mn | 2024.12.23
Улсын төсвийн хөрөнгө Хэнтийн нэг хүнд 2,7 сая Өмнөговийн нэг иргэнд 490 мянган төгрөг оногдож байна

Монголчууд чинийх долоо, минийх долоохон гэх барьцамтгай сэтгэхүйтэй. Гэхдээ одоо бол хэнтийнхэнд атаархаж, барьцахаас аргагүй нөхцөл байдал үүсчээ. Албан тушаалын томилгоонд "Хэнтийнх бол хэн ч яах вэ" гэсэн байдлаар хандаж, УДЭТ, чуулгууд, агентлагийн дарга, "Эрдэнэт үйлдвэр"-ийн томилгоонд Хэнтийнхэн их бялуу хүртэж байх жишээтэй. Сүүлийн хэдэн жилд Хэнтий аймаг руу улсын төсвийн мөнгө урсдаг гэж шүүмжлэл гарсаар байна. Ирэх 2022 оны улсын төсөвт ч хэнтийнхэн ахлах төлөвтэй. Улсын төсвийн мөнгө, хөрөнгө оруулалтыг нэг хүнд хувааж үзвэл Хэнтий аймгийн нэг иргэнд 2  сая 700 мянга орчим төгрөг. Харин Өмнөговь, Эрдэнэт хотод 490 мянга орчим төгрөг ногдож байх юм. Ингэхээр бусад аймгийнхан атаархаж, барьцахаас өөр яах вэ? Улсын нийслэл Улаанбаатараас 300 гаруйхан километр зайд оршдог Хэнтий аймаг 15 орчим төгрөгөөр хоёр ч нисэх онгоцны буудалтай болж байна. Мөн Их хуралдай өргөө, Шихихутагийн цогцолбор хөшөө, Андлалын өргөө, Бэрх тосгоны Далд уурхайн музей гээд тус бүрдээ 4-5 тэрбум төгрөгийн өртөгтэй аварга төсөл хөшөөнүүд бий. Засаглаж чадвал хэнийг ч дэмжих байх. Харин Хэнтий аймгийг өврөөс унасан өөрийн амин ганц үр мэт энхрийлж, бусад аймаг, хотоо хойноос гарсан дагавар хүүхэд шиг хандаад байхаар "Дабль стандарт" гэж үзэн иргэд эсэргүүцээд байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ