СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ГАЖ НӨЛӨӨГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМ, ТАНГААР ЗАСАХ СУРГАЛТ ЭХЭЛНЭ
ЭМЯ-аас энэ сарын 10,13,14-нд зохион байгуулж буй уг сургалтад ЭМЯ, лобаль сангийн ХЗН, ХӨСҮТ, аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансер, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч нар, Уламжлалт анагаах ухааны онолоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүд оролцоно.
Монгол Улс “Хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх” гэж хуульчлагдсан.
Манай улсад 2021 оны эхний 9 сарын байдлаар нийт 1981 эмэнд мэдрэг сүрьеэ, 97 олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлон эмчилж байна. Эмчлгээнд хэрэглэгдэж байгаа 25 нэрийн эм нь элэг хордуулах, харшил үүсгэх, хараа болон сонсголд нөлөөлөх гаж нөлөө өгч байна.
Эрчим эмчилгээний шатанд эмчилгээ хийлгэж байгаа нийт өвчтөний 30-40 хувьд эмийн гаж нөлөө өгч, үүнээс 10 хувьд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар хүндэрч эмчилүүлдэг байна.
Дээрх эмийн гаж нөлөөг эмчлэх зорилгоор Монгол Улсын эмчилгээний удирдамжид химийн болон ургамлын гаралтай гадаадын үйлдвэрлэгчийн эмийг хэрэглэж байна.
Олон улсад сүрьеэгийн гаж нөлөөг бууруулах, эмчлэн эдгэрүүлэхэд уламжлалт эмчилгээг өргөн хэрэглэж байна. Монгол Улсын хувьд 1921 оноос өмнө олон зуун жилийн туршид хэрэглэсэн уламжлалт анагаах ухааны онол иш үндсээр халдварт өвчнийг оношилж, эмчилж байсан.
Иймд үнэ өртгийн хувьд боломжийн, чанарын баталгаатай, Монгол хүний биед зохицуулан найруулсан эм, тангаар сүрьеэгийн эмийн гаж нөлөөг бууруулах, эмчлгэх талаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж цаашид Сүрьеэ өвчний эмчилгээнд Монгол уламжлалт анагаах ухааны эм, танг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ