alim.mn | 2025.01.03
“Юнайтед Финанс” ББСБ –д зээлүүлсэн 200 мянган доллар буюу С.Түмэнгэрэлийн “мөнгө хүүлэлт”
ББСБ-уудад зөвхөн УИХ-ын гишүүд мөнгө оруулж хүүлдэггүй аж. Мөн томоохон бизнесмэнүүд ч энэ мэт хялбар аргаар мөнгөө өсгөж иржээ. Алдарт ШаркТанк “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэлийн тухай “би энэ олон жил боовоороо л оролдож явна” гэсэн шог яриа байдаг. Гэтэл эрхэм захирал “боовноосоо” өөр зүйлээр ч оролддог байсан нь ББСБ-уудад их хэмжээний зээл өндөр хүүтэй өгч мөнгөө өсгөдөг шаггүй мөнгө хүүлэгч аж. Хэрвээ "ШаркТанк"-д оролцогчид ломбард, ББСБ-ын төсөл оруулсан бол дэмжих шарктанк бэлэн байсан. Түүний “Юнайтед Финанс” гэдэг ББСБ-д зээлүүлсэн 200 мянган доллароос болж энэ байгууллагийн дотоод санхүүгийн олон нууц задарч удирдлагад нь хагарал дэгдсэн. Энэ ББСБ-ыг өмнө нь “Дельта сан” гэдэг нэртэй байснаар нь олон нийт мэдэх байх. Анх 10 хүн нийлж байгуулсанаас сүүлдээ ихэнхи хувьцаа нь голлох эзэмшигч Д.Түмэнжаргалын гарт төвлөрсөн. Гүйцэтгэх захирлаар нь сургуулийн найз С.Ганболд ажиллаж байсан ирсэн. Тэрээр 2014 он хүртэл ажилласан агаад ажлаа өгсөнийх нь дараа дэгдсэн санхүүгийн асуудлаас болж “Юнайтед Финанс”-ын чадвар муудаж удирдлагад нь ч хагарал дэгджээ. Гүйцэтгэх захирлыг ажлаа өгөх үед “Ямуна аудит”-аар нийт ажилласан найман жилийн хугацаанд нь иж бүрэн шалгалт оруулжээ. Гэтэл энэ хугацаанд нийтдээ нэг сая доллар авсан гэсэн тооцоо гарч бөөн шуугиан дэгдсэн гэнэ. Дотоод журам ёсоор ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал хоёр л данс нээж мөнгө авах эрхтэй. Харин гүйцэтгэх захирал зээлийн гэрээгээр, төгрөгөөр мөн доллароор ч авч байжээ. Энэ тухайд ТУЗ-ийн дарга нь мэдээгүй явсан нь сургуулийн найздаа их итгэдэг байсных гэнэ.  ББСБ нь хөрөнгө оруулсан хүмүүсд хүү төлдөг байжээ. Бүр хөрөнгөө буцаа татсан тохиолдолд ч хүү төлдөг журамтай гэнэ. ТУЗ-ийн дарга нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр 300 сая төгрөгийг хоёр хувийн хүүтэй өгчээ. Дараа нь ахин ийм гэрээ байгуулж 300 мянган доллар оруулжээ. Уг мөнгийг  “Юнайтед Финанс” нь зээлдэгч нарт зээлүүлж ашиг олох ёстой байсан. ТУЗ-ийн дарга уг мөнгөнийхөө талаар асуухад гүйцэтгэх захирал найз нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа гэдэг байжээ. Мөн энэ хугацаанд хөрөнгө оруулсаны хүүгээ тогтмол авч байсан тул сэжиглээгүй гэнэ.  Гэтэл “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл  200 мянган долларын авлагаа нэхжээ. ТУЗ-ийн дарга энэ мөнгөний тухай анх удаа сонсож буй тул ихэд гайхаж асуухад гүйцэтгэх захирал нь зээлсэн болохыг хэлжээ. Ингээд асуудал дэгдсэн байна. Гүйцэтгах захирал нь 200 мянган долларыг хувьдаа авсан гээд  ББСБ-д хамаагүй гэж тайвшруулах гэжээ.  Сүүлдээ уг мөнгийг “Юнайтед Финанс”-ын нэгэн найдвартай зээлдүүлэгч болох  Буятогтохд өгсөн гэсэн ч зээлийн гэрээ байгуулаагүй байжээ. Мөн өнөөх найдвартай зээлдэгч үйлчлүүлэгч нь мөнгө аваагүй гэж  баталж  байдлыг улам ээдрээтэй болгожээ.  Ийнхүү бөөн явдал дэгдсэн нь одоо ч шийдэгдээгүй хуулийн байгууллагаар шалгагдаж байна. ТУЗ-ийн даргын мэдүүлснээр түүний оруулсан 300 сая төгрөг, 300 мянган доллароор экс гүйцэтгэх захирал нь өөрийнхаа авлагийг хаачихсан гэнэ. Өдгөө “Юнайтед Финанс”-ын гүйцэтгэх захирал асангаасаа нэхэж байгаа авлага нь 400-700 сая төгрөг аж. Харин тэрээр ББСБ-ын хөрөнгийг хувьдаа завшсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй явна. Санхүүгийн том байгууллагийг удирдахад тодорхой хүндрэл байнга гардаг агаад янз бүрийн аргаар шийдэж явжээ.  Байдал хүндрэхэд банк, компани, хувь хүнээс ч зээл авдаг гэнэ.  Нэхэгдэж буй мөнгө нь эх үүсвэрийн дутагдлыг өөрийн нэрээр зээл аваад оруулж ирж байснаас л болжээ. “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нь 200 мянган доллароо маш өндөр буюу сарын гурван хувийн хүүтэй зээлүүлжээ. Гэтэл тухайн үед “Юнайтед Финанс” нь 1.8 хувийн хүүтэй мөнгө татаад цаашаа 2.5 хувиар зээлүүлж  байсан аж.  “Өгөөж”-ийн боссд төлөх хүү нь гэхэд 30 мянган доллар болж байжээ.  Мөн “Юнайтед Финанс” ББСБ нь олон жил аудит оруулаагүй, мөн олон жил хоёр баланстай явж иржээ. 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ