alim.mn | 2024.12.22
"Шимэгч" киноны подвалийн байр өмнөд солонгосчуудыг цөөрөхийг зөгнөжээ

Хүн ам нь эрчимтэй цөөрч, хөгширч байгаа үндэстний тоонд япон хятадууд ордог. Тэгвэл тэдний араас Өмнөд Солонгос шил даран нэхэж байна. Зарим үзүүлэлтээрээ Японыг ч гүйцэж түрүүлсэн аж. Хүн амын төрөлтийн үндсэн үзүүүлэлтийн нэг болох төрөлтийн ерөнхий коэффициент арлын улсад 1,37 хувьтай байгаа бол Өмнөд Солонгосд бүр 0,93 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл япончууд жилд 500 мянган хүнээр цөөрч байгаа бол өмнөд солонгосчууд бүр ч олноороо хорогдож байна гэсэн үг. Тус улсад 2000 оноос хойш хүн амын өсөлт зогсонги байдалд орж дараахь жилүүдэд байнга буурч иржээ. Япон, Өмнөд Солонгос нь дэлхийн хэмжээний тэргүүлэх эдийн засагтай хүчирхэг улс ч хүн амын цөөрөлтөө шийдэх арга замыг одоо ч олоогүй явна. Төрөлтийг нэмэгдүүлэх нэг хэлбэр нь цагаачдыг оруулах гэдэг ч тус улсуудад үндэсний үзэл ихтэй тул энэ нь саад тотгор болдог. Өмнөд Солонгосд залуу гэр бүл хүүхэдтэй болохгүй байгаагийн нэг шалтгааныг өдгөө дэлхий даяар алдаршаад байгаа "Шимэгч" киноны подвалийн байрнаас харж болно. Кинонд гардаг тэр подвалийн байранд Өмнөд Солонгосд, тэр тусмаа Сөүлд хэдэн арван мянган гэр бүл амьдардаг. Киноны гол дүрийн гэр бүл нарны гэрэл огт тусдаггүй подвалийн умгар, жижигхэн байранд амьдардаг. Нарны гэрэл тусдаггүй тул цэцэг нь ч ургахгүй үхэж байгаа нь кинонд гардаг. Цонх гэх салхивчнийх нь тушаа дурын согтуу ирээд морь харж болох тул гаднаас байнга шивтэр ханхална. Дээр нь маш чийглэг тул дотроос ч өмхий үнэртэж жоом бясаа зэрэг элдэв шимэгчид үүрлэдэг. Мөн мөөгөнцөрт битүү автсан. Тааз нь намхан тул бөгтийж явах хэрэгтэй болно.1970 оноос Засгийн газар нь Хойд Солонгосын дайралтын үед хоргодох байр болгон ашиглахаар орон сууцны барилгад подвалийн байр заавал барих шийдвэр гаргажээ. Удалгүй ээлж дараалсан эдийн засгийн хямралын үед ядуурсан иргэд бөөнөөрөө подвалийн байранд орж эхэлсэн байна. 1980 гэхэд Сөүлийн подвалийн байрууд их эрэлттэй блж пиг дүүрсэн. 2018 оны НҮБ-ын тайланд Өмнөд Солонгос нь хэдий эдийн засгийн чадлаараа дэлхийд 11-р байранд орж тэргүүлэх улсуудын эгнээнд батгсан ч ядуу болон бага орлоготой иргэдээ орон сууцаар хангах тал дээр хөгжиж байгаа орнуудын түвшинд явааг онцолжээ. 2005 оноос төрөлт мэдэгдэхүйц буурсан ч нас баралт мөн буурсан тул хүн амын хорогдол төдийлэн мэдрэгдэхгүй байсан. Харин 2016 оноос нас баралт эрс өссөн тул өмнөд солонгочууд цөөрч байгаа нь нуухын аргагүй болжээ. 2000 онд төрсөн хүүхдийн тоог 1960 онтой харьцуулахад бараг 6 дахин цөөн гэсэн тооцоо гарсан. Одоо ч олон арван мянган гэр бүл, тэр тусмаа залуу гэр бүл "Шимэгч" кинонд гардаг подвалийн байранд амьдарсаар байна. Тэдний тоо буурахгүй харин ч өсөж иржээ. Тэгвэл подвалийн байранд нялх хүүхэд өсгөх ямар ч боломгүй юм.

 

https://www.bbc.com/russian/features-51376592

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Unen
4 жилийн өмнө
66.181.161.63
Unen gem
Төстэй мэдээ