alim.mn | 2024.12.25
Тэтгэврийг 120 мянган төгрөгөөр нэмэх хуулийн төслийг өргөн барьжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.12.21/ өргөн барьжээ. Тодруулбал, дээрх хуулийн төсөл нь дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох зорилготой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлж долоон жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасахад нөлөөлсөн. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы үеэр “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ.

Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. Богд Зонхова бурхны цогцолборын тал мөнгө шүү дээ. 140 мянган хүний асуудлыг шийдэх энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Цалин өндөр авдаг хүмүүст 1200 төгрөгөөр зарагддаг талх 1500 болох асуудал биш. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлагатай” гэж мэдээлж байв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
3 жилийн өмнө
202.21.124.134
ene khuuli batlagdval undur nastanguudad buyan bolno doo purevdorj gishuundee bayarlalaa
Төстэй мэдээ