alim.mn | 2024.12.24
34.5 сая доллароор 14 мянган малын хашааг сайжруулах зөв үү?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ асуудлыг хэлэлцэв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Засгийн газраас орж ирж буй Азийн хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлэх гэж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлэх төслийн асуудал орж ирж байна. Нийт төслийн төсөвт өртөг нь 34.5 сая ам.долларын өртөгтэй. Азийн хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт 30 сая ам.доллар байхаар орж ирж байна. Сангийн яамнаас асуухад олон улсын байгууллагуудын санхүүжилттэй хэрэгжиж, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юу. Магадгүй холбогдох байгууллагаас аудит хийж, өндөр өртөгтэй төсөв хөтөлбөрийн үр дүнд хяналт хийж, үнэлэлт дүгнэлт хийсэн зүйл байгаа юу.

Энэ удаагийн орж ирж буй 34.5 сая ам.долларын нийт хийх ажлыг харахад нэгдүгээрт, уур амьсгалын төсөөлөх чадварын менежментийг сайжруулах ажлын хүрээнд малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэж ярьж байна. Малчдын 14 мянган хашаа хороог 34.5 сая ам.доллараар сайжруулах шаардлага байгаа юу. Малчид өөрсдийнхөө хэрэгцээндээ нийцүүлээд хийдэг ажлыг олон улсын санхүүжилтийн хөтөлбөрөөр хийх шаардлага байна уу. Гол ажлуудаа өндөр өртөгтэй санхүүжилттэй зээлээр, санхүүжилтээ хийдэг байгаасай. Магадгүй ирэх жилийн хувьд эрх ашгийн эрэмбээр мал эмнэлгийн чадавхыг сайжруулах асуудал байна. Малын гоц халдвар өвчин гараагүй аймаг байхгүй байна. Төсвийн тодотголоор хөрөнгө санхүүгийн асуудлаар шийдвэрлэх боломжтой гэж асуулаа.

Харин энэ асуултыг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан нар үгүйсгэсэнгүй. Бүхэл бүтэн 34.5 сая доллароор 14 мянган малын хашаа хороог сайжруулах нь тийм амин чухал зүйл үү?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.55
Эргүү үхрүүд.
Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.55
Эргүү үхрүүд.
Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.55
Эргүү үхрүүд.
Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.55
Эргүү үхрүүд.
Төстэй мэдээ