
УИХ-ын гишүүн хөдөө орон нутагт амьдарч байгаад сонгогдож ирсэн ирсэн гишүүн цөөн байдаг. Ихэвчлэн Улаанбаатарт төрж өссөн, мөнгөтэй, олны танил хүмүүс нутагтаа очиж нэр дэвшин сонгогддог. Тэд угаас орон нутагт амьдарч үзээгүй, хөдөөний амьдралыг сайн мэдэхгүй болохоор жилдээ нэг удаа тойрогтоо очиж, өөрийнхөө тойрсон хүнээр хүрээлүүлж, дайлуулж цайлуулж яваад ирдэг болохоор хөдөөний амьдралыг мэдэхгүй. Тиймдээ ч орон нутаг хөгждөггүй нэг шалтгаан энэ. Зайсанд амьдарч, хотоос очиж сонгогдсон нөхдөд хаа алсад байгаа багийн амьдрал ч хамаагүй. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаад шууд УИХ-д сонгогдсон гишүүд амьдрал хавьгүй сайн мэдэх ёстой. Гэсэн ч тэднийг "Хөдөөгийн фракц" хэмээн нэрийдэж, шийдвэр гаргахад чухал оролцоотой байж чаддаггүй. Энэ удаагийн УИХ-д Төв аймгийн Засаг дарга асан Ж.Батжаргал, Эрдэнэтийн Д.Батлут, Өвөрхангай амйгийн Г.Ганболд, Хэнтийн Ц.Идэрбат, Өмнөговийн Засаг ноён Н.Наранбаатар, Багануурын Ц.Сандаг-Очир нар орон нутгаас сонгогдсон ирсэн. Энэ УИХ-ын "Хөдөөгийн фракц"-ынхан нийлж хууль санаачилсан байна. Энэ хуулийг "Торгуулийг торгох хууль" гэж нэрлээд буй.
Тэдний санаачилсан хуулиар тухайн сардаа төлөөгүй торгуулийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх хуулийн төслийг хөдөөгийн фракц буюу УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир,Т.Энхтүвшин нарын гишүүд санаачилсан байна.