Фукушимагийн 1-р цөмийн цахилгаан станцын ойролцоо агнасан далайн загасны бие дэх цацраг идэвхт элемент цезийн агууламж нэг кг тутамд 18 мянган беккерельд хүрч, Японы хүнсний эрүүл мэндий тухай хуульд заасан стандартаас 180 дахин их байна.
Энэ талаар Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь "Олон улсын хамтын нийгэмлэг цөмийн бохирдсон усны тухай олон эргэлзээтэй байна. Японы талын хэлсэнчлэн цөмийн бохирдсон ус үнэхээр аюулгүй, хор хөнөөлгүй юм бол Японы тал яагаад дотоодын нуурууддаа шууд урсгаагүй юм бэ? Яагаад далайд зайлуулах туннелийг яаралтай барьж ашиглалтад оруулсан вэ? Үүнд Японы өөрийн шинжээчдийн зөвлөлөөс маш тодорхой хариулт өгсөн: Далад зайлуулах нь хамгийн хэмнэлттэй бөгөөд Японд хамгийн бага бохирдол үүсгэнэ. Мөнгө хэмнэж, харин дэлхий нийтээр төлбөрөө төлүүлэх нь туйлын хувиа бодсон, шударга бус, хариуцлагагүй үйлдэл юм" гэжээ.
Далай бол Японы “ариутгах хоолой” биш, дэлхий нийтийн өмч гэдгийг Ван Вэньбинь онцолжээ. Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг шийдвэрлэх тухайд Японы тал сонголтгүй биш. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам таван төлөвлөгөө, хөрш орнуудын мэргэжилтнүүд мөн урт хугацааны хадгалалт гэх мэт аюулгүй, найдвартай төлөвлөгөөг санал болгосон. Гэсэн хэдий ч Японы засгийн газар зайлуулах бусад аргын талаар бүрэн судалгаа хийгээгүйгээр цөмийн бохирдсон усыг далай руу цутгасан хэмээн буруутгаж Хятадын талаас байна.