alim.mn | 2024.12.23
“Итгэлт оршихуйн” Мөнхцэцэг мөрийтэй тоглож байна

Уяач “Итгэлт оршихуй” компаний захирал Билэгдэмбэрэлийн гэргий Мөнхцэцэгийн нэр хэвлэлийн хуудаснаас салдаггүй байсан үе бий. Одоо мартагдаж, гадаадад казинодож явна. Билэгдэмбэрэлийн эхнэр Мөнхцэцэг, “Номаранг” гэх алдарт хэргээс болж олонд танил болсон юм.  Эргэн сануулахад, 10 гаруй жилийн өмнө “Но­маранг” компанийн хэрэг гэх алдарт хэрэг гарсан.  Монгол, Солонгос бизнесмэнүүдийн хооронд 75 сая ам.долларын өр төлбөр  яригдан Дээд шүүх хүртэл заргалдаж байв.  Энэ мөнгийг БНСУ-д сууж байсан Элчин сайд Л.Галбадрахын эхнэр байсан “Итгэлт орших” группийн эзэн Н.Мөнхцэцэг зуучилж оруулсан.  “Монгол шуудан” банктай аккредитивын гэ­рээ байгуулсны дараагаас тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоо МУ-ын ерөнхийлөгч Х.Бат­тулга хүч түрэн орж ирсэн аж. “Алтжин”-гийн Ал­тан ч гол нөлөөтэй байсан гэлцдэг. Гэхдээ  “Номаранг”-ийг Н.Мөнх­цэцэг анх зуучилсан гэдэг нь маргашгүй үнэн. Тэрбээр зо­хиолч Ч.Лодойдамба гуайн хүү Солонгост Элчин сайд байсан Л.Гал­бад­рах­тай амьдарч байхдаа Солонгосын бизнесмэнүүдтэй танилцаж, “Номаранг”-ийнхантай хол­боо тогтоосон аж. Ингээд 2002-2003 онд Солонгосын “Номаранг” компани Монгол Улстай аккредитивын гэрээ бай­гуулж, “LG”, “Daewoo” компаниудаас бараа, м­а­те­риал нийлүүлэх гэрээ хийж байв. Гэвч бараа ма­териал нийлүүлэх гэрээ нь сүүлдээ бэлэн мөнгө болон хувирч, Монголын банкууд болон аж ахуйн нэгж, иргэдийн гар дээр зээл хэлбэрээр очсон юм. Улмаар “Номаранг”-ийн захирал Ок Сүн Ли акк­ре­д­и­тивын гэрээг зөрчиж, хууль бусаар бэлэн мөнгө угаасан хэргээр Солонгосын шүүхээс зургаан жилийн ял сонссон.

Харин түүнээс бэлэн мөн­гө зээлсэн Мон­го­лын арилжааны банкууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс 75 сая ам.долларын төлбөрт унасан билээ. Эхэндээ 120 сая ам.долларын нэ­хэмжлэлтэй байсан ч шүүхийн ша­танд 75 сая ам.доллар болж буурсан.

Тухайн үед хэвлэлээр “Номаранг”-ийн мөнгийг угаах ажилд гол нөлөө үзүүл­сэн Монгол талын луй­варч­наар ерөн­хийлөгч Х.Баттулга, “Ит­гэлт орших групп”-ийн Н.Мөнх­цэцэг нарыг нэрлэж байв. Х.Бат­тулга ч өөрийнхөө бу­рууг зөвшөөрч, 75 сая ам.дол­ларын ихэнхийг нь Хя­та­дын хилийн ойролцоо бай­даг өөрийн эзэмшлийн уул уурхайн ордуудаас олсон ашгаараа төлнө гэдэг ам өчиг өгч байлаа.

Харин Н.Мөнхцэцэгийн зуучилж өгсөн “Номаранг”-аас их хэмжээний бэлэн мөн­гө болох 120 сая ам.дол­ларыг “Монгол шуудан”, “Тээвэр хөгжлийн банк”, “Го­ломт”, “Анод” гээд эргэл­дүүлээгүй арилжааны банк байхгүй. Харин эд­гээр банкаар дамжуулан “Хаан брой” ХХК-ийн эзэн Клаус, монгол захирал С.От­гон­баатар, “Irish Pub”-ын за­хирал Г.Ганхүү, “On & off” продакшин, “Монгол шуу­дан” банкны Удирдах зөвлө­лийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Зоригт, “Жем интернэшнл” группийн ерөн­хийлөгч Ц.Цэрэн­пун­цаг, Синба Батаагийн дүү МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, “Мон­гол газар”-ын Ц.Мян­ган­баяр, “Тахь ко”, “Нэг Ази” ХХК, “Сити” такси, “Сити” shop, “Мон-роуд” ХХК, “Монфрэш”, “Монгол шилт­гээн”, “Пирамид” зэрэг 20 аж ахуйн нэгж, 16 хувь хүн авсан байдаг.

 Үндсэндээ солон­гос­чуу­дын мөнгөөр Б.Наранхүү “Дүн­жин­гарав” захыг барих хө­рөнгөтэй болсон гэр бүл болсон Б.Билэг­дэмбэрэл, Н.Мөнхцэцэг нар “Бөмбөгөр” худалдааны тө­вийн хажууд “МВ” их дэлгүүрийг барьж байв.

Тэрчлэн Х.Баттулга са­наачилгыг гартаа авч, мөн­гийг Сингапурын бан­каар дам­жуулж, Тээвэр хөгж­лийн банканд оруулдаг бай­сан талаар “Номаранг”-ийн захирал Ок Сүн Ли мэ­дүүл­сэн байдаг. Үүнтэй холбоотойгоор энэ ажиллагаанд оролцсон Син­гапурын “МСВ Holding” компанид Сингапурын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан удаатай.

Харин монголчууд хо­хир­лоо төлөхгүй гүрийсээр бай­сан тул Солонгосын тал тө­рийн өмчит “Daewoo” кор­по­рациа хамгаалж, “Но­маранг”-ийн өрийг Монго­лын гадаад дахь алтны нөө­­цөөс суутгуулан авч ба­раг­­дуу­лахаар Олон ул­сын валю­тын санд ханд­сан удаатай. Гэвч энэ асуудал тэгсхийгээд намж­сан.  Хамгийн гол нь “Но­маранг”-ийн хэргээс мон­голчууд хожсон гэдэг боловч үнэндээ хэдхэн хүн хожиж, Монголын толгой баячууд болжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АХ
4 жилийн өмнө
182.160.37.113
ГОЁЛЭЭШД
Төстэй мэдээ