УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Эрдэнэс Тавантолгой ХК-аас нэг их наяд 69 тэрбум төгрөг авсан гэсэн. Надад нэг мэдээлэл ирсэн. Нүүрс баяжуулах үйлдвэр болон коксжих нүүрс үйлдвэрлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалт гээд Эрдэнэс Тавантолгой ХК-тай 113 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхдээ 2022 оны 83 тоот гэрээгээр 113-аас 73 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 3 тэрбумыг нь нүүрсээр, нийтдээ 77 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Эндээс нүүрс болон мөнгөн дүнгээр авсан санхүүжилтийн 34 тэрбум төгрөгийг нь санхүүжилтийн дагуу ашигласан, харин 43.250.000 төгрөгийг гэрээнд заагдаагүй буюу янз бүрийн зардалд гэж тусгасан. Энэ баримт нь одоо хаана ч байхгүй байна. Энэ 43 тэрбум төгрөг хаачсан бэ?
ТТ түлш ХХК-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга А.Батзориг:-Өмнө нь зуны улиралдаа амраад есдүгээр сарын 15-наас үйлдвэрлэл явдаг байсан. 2022 оны намраас Засгийн газрын тогтоол гараад нөөц бүрдүүлэх шаардлагатай, зундаа үйлдвэрлэл явуулж 200 мянган тонн нүүрсний нөөц бүрдүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэс Тавантолгой ХК-аас санхүүжилт авах шаардлагатай болсон. Эрдэнэс Тавантолгой ХК-аас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт олго гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Бидэнд бэлэн гэрээ байгаагүй. Бэлэн байсан гэрээ нь төслийн санхүүжилт байсан юм. Энэ гэрээний дагуу 34.5 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд, дараа нь хоёр гэрээний хооронд шилжүүлэг хийхээр хоёр захирал тохирсон. Тэр гэрээгээ засаагүй. 2022 оны эцэс хүрчихсэн. Үүнээс болоод төслийн үйл ажиллагаа зогсоогүй. Төслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. 34.5 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ нь эргээд зориулалтын дагуу санхүүжигдээд зөв болоод явж байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Батзориг дарга бодит зүйл яриасай. Би баяжуулах үйлдвэр дээр очиж үзсэн, одоо зогсонги байгаа. 2022 оны 83 тоот гэрээний шилжүүлсэн 39 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэрээнд зааснаас өөр данс руу шилжүүлсэн. Өөр зүйлд шилжүүлсэн баримт нь байна. 113 тэрбум төгрөгөөр баяжуулах үйлдвэртээ оруулсан бол Улаанбаатарын утаа өнөөгийнх нь шиг хоруу чанартай байхгүй байх байсан. Энэ гэрээ яагаад амжилтгүй болсон бэ
Тавантолгой түлш ХХК-ийн захирал асан М.Ганбаатар: -2023 оны эхээр би ажлаа өгсөн. Ажлаа өгөхдөө санхүүжилтийн гэрээг байгуулж, бохирдлыг бууруулах боломжтой талаар бичиг баримт дээр тусгасан. Зүүн үйлдвэрийг бүрэн дуусах ТЭЗҮ-г батлуулаад ажлаа хүлээлгэн өгсөн. Санхүүжилт миний үед орж ирээгүй.
Тавантолгой түлш Ц.Алтансүх: -Төслийн нэгж баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр барих төслийн ажлууд зүүн үйлдвэрийн хашаан дотор баяжуулах болон коксжих нүүрсний үйлдвэрийн төсөл явж байсан боловч Засгийн газрын тогтоолоор өөрчлөгдөөд угаах, баяжуулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Коксжих үйлдвэрийг 2022 оны 10 сард Амарсайхан сайд Эрдэнэ Тавантолгой ХК-ийн захирал Ганхуяг Багануурын уурхайтай очиж танилцаад нүүрс химийн цогцолбор үйлдвэрийг Багануурын уурхайн талбайд хийх шийдвэр гарсан. Багануурын уурхайд ашиглагдахгүй байгаа хоёр барилгад коксжуулах үйлдвэр байгуулахаар болсон. Баяжуулах үйлдвэрийн тухайд ус, төмөр зам, цахилгаан дэд бүтцийн ажилд 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээнүүд хийгдсэн. Иннер Монголиа Крү компанитай тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга байгууламж барих гэрээ хийгдээд ажлын гүйцэтгэл дутуу зогссон байгаа. Зогссон шалтгаан нь аудитын дүгнэлт гараад анх ТЭЗҮ хийж байх үеийн валютын ханш одоогийн ханшийн зөрүүнээс болоод техникийн ТЭЗҮ-дээ тодотгол хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Баяжуулах үйлдвэрийн үйл явц түр хугацаанд зогссон байдалтай байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахгүй байх сонирхол байна уу. Төсвийг гаргахад дундаас нь тал нь хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй алга болсон. Төсөв гаргаад өгөхөд 1.1 тэрбум төгрөгөөр өөрсдийгөө шагнаад сууж байдаг. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орно гэхэд та хэр итгэлтэй байна вэ. 83 тоот гэрээний тухай
Тавантолгой түлш ХХК-ийн захирал асан Ганбаатар: -Баяжуулах болон хагас шатаах үйлдвэрийг тодорхой эрдэмтдийн судалгаанд үндэслэж байгуулах шийдвэрийг гаргасан. Эдийн засгийн үндэслэл гэхээсээ илүү бүтээгдэхүүний чанарын тухай асуудал байсан. Энэ үйлдвэрийг 2023 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар ТЭЗҮ гаргасан. 2024 оны өвлийн улиралд хагас шатаасан баяжуулсан бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэйгөөр ажлаа хүлээлгэж өгсөн. Санхүүжилтийн талаар мэдээлэлгүй байна.
Шинжээч: -2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Тавантолгой түлш ХХК-ийн дансанд 34.6 тэрбум төгрөг шилжүүлснээс 1544 удаагийн гүйлгээгээр тээврийн зардалд 17 тэрбум төгрөгийг зарцуулсан бол үлдсэн мөнгийг шуудайны төлбөр, барьцалдуулагч, шатахуун гэх утгаар зарцуулсан байна.