alim.mn | 2024.12.23
Шилэн дансны хуулийг “үхүүлсэн” аймгуудын жагсаалт …

Шилэн дансны тухай хууль 2016 оноос хойш “бие нь муудсаар” одоо бараг нүд аньсан гэхэд болно. Төрийн дансыг шилэн болгож олон нийтийн нүдний өмнө ил тод харуулах учиртай хууль “хэвтэрд” орсон нь 2018 онд болжээ. Хууль ёсоор төрийн байгууллагагаас гадна төрөөс ажил үйлчилгээ авч гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь 10 сая төгрөгөөс дээшхи гүйлгээгээ Шилэн дансны нэгдсэн цахим хуудсан дахь цэсээрээ мэдээлэх, оруулах үүрэгтэй. Гэтэл энэ хуулийн заалт цаасан дээр үлджээ. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд доорхи зөрчил хамгийн түгээмэл илэрчээ. Үүнд :

-Төсвийн эрх захирагчийн хөтөлбөр, хүрэх үр дүнгийн талаарх тоон болон чанарын

үзүүлэлт, биелэлтийг дутуу мэдээлдэг;

-Төсвийн гүйцэтгэлийн шалтгаан, нөхцөл байдлыг бичдэггүй;

-Төсвийн хэтрэлт, хэмнэлтийн шалтгаан, тайлбарыг дутуу мэдээлдэг;

-Зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг хавсаргадаггүй;

-Тендерийн урилга огт мэдээлдэггүй;

-Тендерт шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгааныг мэдээлдэггүй;

-Тендерт шалгараагүй оролцогчийн товч мэдээллийг дутуу мэдээлдэг;

 

Шилэн дансны хуулийг хөдөө орон нутагт хамгийн ихээр “үхүүлжээ”. Үүнийг аймгуудаар жагсаавал :

-Архангай аймгийн хэмжээнд 737.1 сая төгрөгийн 434 тушаал шийдвэрийг мэдээлээгүй;

-Баян-Өлгий аймгийн Засаг дарга 233.2 сая төгрөгийн 39 тушаал, шийдвэрийг

мэдээлээгүй;

- Булган аймгийн хэмжээнд 462.4 сая төгрөгийн 226 шийдвэрийг мэдээлээгүй;

-Говь-Алтай аймгийн хэмжээнд 1313.9 сая төгрөгийн 1768 тушаал шийдвэрийг

мэдээлээгүй;

-Говьсүмбэр аймгийн хэмжээнд 813.0 сая төгрөгийн 573 тушаал, шийдвэрийг мэдээлээгүй;

-Дархан-Уул аймгийн хэмжээнд 284.5 сая төгрөгийн 78 тушаал, шийдвэрийг мэдээлээгүй;

-Дундговь аймгийн хэмжээнд 3436,1 сая төгрөгийн 1779 тушаал, шийдвэрийг мэдээлээгүй;

-Завхан аймгийн хэмжээнд 5,636.5 сая төгрөгийн 883 тушаал, шийдвэрийг мэдээлээгүй;

-Төв аймгийн хэмжээнд 8095,2 сая төгрөгийн 901 тушаал, шийдвэрийг мэдээлээгүй;

-Увс аймгийн хэмжээнд 1458.0 сая төгрөгийн 491 тушаал, шийдвэрийг тус тус мэдээлээгүй байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ