alim.mn | 2024.12.23
Далайн ёроолд хайгуул, олборлолт хийхээр 29 лиценз олгожээ

Далайн ёроолоос батерейд ашиглах метал олборлох нь уламжлалт уул уурхайгаас илүү ч байх магадлалтай судалгаа гарчээ. Далайн ёроолоос метал олборлох нь газрын гадаргуйгаас олборлолт хийхтэй харьцуулахад байгаль орчин болон нийгэмд нөлөөлөх сөрөг нөлөөллийг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзэж байна. Канадын DeepGreen Metals-ийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа нь энэ долоо хоногт хэвлэгдлээ. Энд кобалт болон бусад батерейнд шаардагддаг металуудыг далайн гүнээс олборлох нь СО2-ын ялгаруулалтыг 70 хувь, карбон хүчлийн хуримтлагдах эрсдэлийг 94 хувиар, SOx болон NOx зэрэг бусад хорт ялгаруулалтыг тус тус бууруулах боломжтой талаар нийтэлжээ.
DeepGreen Metals компани нь бусад компаниас ялгаатай нь далайн гүнд өрөмдлөг хийх юм уу, тэсэлгээ хийж далайн гүнийг ухахгүй, харин металаар баялаг жижиг чулуулгуудыг шанагадан авах байдлаар Номхон далайн олон мянган метрийн гүнд олборлолтоо хийхээр төлөвлөж байна. АНУ-ын Геологийн судалгаанд (US Geology Survey) дэлхийн гадаргуун талаас их хувийг далайн ероол эзэлдэг бөгөөд тэнд кобалт, никел, зэс, мангани болон бусад ховор элементүүд газрын гадарга дээрх бүх нөөцийг нийлүүлснээс ч их хэмжээгээр байдаг талаар дурьджээ.
Гэвч олон арван эрдэмтэн судлаачид далайн ёроол дахь уул уурхайн нөлөөллийн талаар хангалттай судалгаа хийгдээгүй талаар шүүмжлэлтэй ханддаг. Асар их даралтын доор, эргэн сэргэхдээ маш удаан, гүн харанхуй далайн ёроол дахь эмзэг эко-системийг муутгахаас тэд болгоомжилж байгаагаас гадна уул уурхайн үйл ажиллагаа нь нийт далайн орчинд сөргөөр нөлөөлөхөөс эмзэглэж байгаа аж. Хоёр жилийн өмнө Европын парламент далайн уур уурхайн байгаль орчны нөлөөлөл, далайн эко-системд сөргөөр нөлөөлөх эрсдэл зэргийг тодорхой болох хүртэл далайн уул уурхайд хориг тавьсан бөгөөд гишүүн орнуудыг энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжихгүй, санхүүжүүлэхгүй байж олон улсад болон өөрсдийн бүсийн далайн гүнд хайгуулын болон олборлолтын лицензийг олгохгүй байхыг уриалж байсан юм. Одоогийн байдлаар далайн ёроолд хайгуул, олборлолт хийх нийт 29 лиценз олгогдсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ