alim.mn | 2024.10.19
Инженер П.Цэвэгмид: Автомашины хэрэглээг дэмжсэн бодлого явуулаад байх тусам түгжрэл буурахгүй
-Замыг үр ашигтай, өндөр зардалгүй, өгөөжтэй байлгахын тулд замын инженерчлэлд хэрхэн тусгах ёстой вэ. Өнгөрсөн хугацаанд бид ямар алдаа гаргаж ирэв?
-Алдаа гаргасан гэхээсээ илүү энэ асуудалд анхаарал хандуулах нь сул байсан гэж би бодож байна. Энэ Засгийн газрын үед Үндэсний хорооны хэмжээнд хүртэл асуудлыг хөндөж байгаа нь талархууштай. Мөн үе үеийн хотын удирдлагуудаас Д.Сумъяабазар дарга түгжрэлд илүү их анхаарч байна. Юун түрүүн замын түгжрэлийн шалтгааныг нягталж харах ёстой болов уу. Улаанбаатар бол хүн амын хувьд том хот биш. 1.6 сая хүн амтай, тэдний тодорхой хувь нь хүүхэд гээд тооцвол хүн амын хувьд жижиг хот. Автомашины талаас нь харъя. 615 мянган автомашин Улаанбаатарт бүртгэлтэй байна. Энэ бол гурван сая орчим хүн амтай хотод байх хэмжээний тоо. Замын инженерүүдийн баримталдаг тооцоолол харьцуулалтаар бол хот хүн амынхаа 1/4-тэй дүйцэхүйц тооны машинтай байх, тэр тоонд нь барьж байх учиртай. Хөрш зэргэлдээ улсын нийслэл Бээжин, Москвад энэ харьцааг баримталдаг. Гэтэл манай хотын хувьд бараг 1/2-ийн харьцаатай болчихоод байгаа нь эрүүл биш үзэгдэл.
 
Хотын удирдлагуудын танилцуулж байгаагаар 223 км зам нэн түрүүнд тавина, үүний 153 нь гол болон тойрог зам байх юм байна. 153 км зам гэдэг бол 191.250 автомашин багтах зам юм. Энэ хэмжээний машин багтах замыг бүтээнэ гэсэн үг. Тэгэхээр бид автомашины тоог нэмэх, дэмжих тал руу хөрөнгө оруулалт хийгээд байна уу гэж харагдаж байна. Дэлхийн аль ч хөгжилтэй оронд хүн амын өсөлт нь тээврийн хэрэгслийн тоог гүйцэж байсан практик байдаггүй.
-Авто замын сүлжээний даацыг 30 хувь нэмэгдүүлж, хөдөлгөөний эрчмийг 30 хувь өсгөвөл түгжрэлийг 30-40 хувь бууруулна гэсэн тооцоолол гарсан юм байна. Энэ тооцоолол болоод олон жилийн дараах замын сүлжээ ямар байвал зохистой вэ?
 
-Улаанбаатар хотын замын ачааллыг илэрхийлсэн олон янзын тоо бий. Инженерүүдийн гаргасан аргачлалаар хотын замын ачааллын коэффициент нэг хувьд хүрэхэд хөдөлгөөний хурд тэг болдог. Ачааллын коэффициент 0.75-аас их болбол ачаалал хэтэрлээ гэж үздэг. Ачаалал 0.65-0.75 байвал хэвийн, 0.65-аас бага бол ачаалалгүй, түгжрэлгүй байна гэж үздэг. Нэлээд хэдэн удаа тэг зогсоход ачааллын коэффициент 0.93 болж байсан. Ийм ачааллын үед ямар арга хэмжээ авах вэ гэхээр замын хөдөлгөөний зохион байгуулалтын аргаар замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог бууруулах арга хэмжээг хамгийн түрүүнд аваасай гэж би хотын удирдлагуудаас хүсэж байгаа. Энэ ямар арга вэ гэхээр хүмүүс автомашинаа унаад ажил хөөцөлдөх гэж гарах нь ямар ч ашиггүй байх учиртай юм. Тодруулбал, Толгойтоос хотын төв орох гэсэн хүн тасралтгүй хөдөлгөөнд хөөгдөөд Офицер хүрэх жишээний. Энэ бол нөхцөлөөр нь шахах инженерийн арга. Машинаа унаад ажлаа амжуулаад байх юм бол хэчнээн шинэ автобус байлаа ч хүмүүс суухгүй. Машин унах нь ашиггүй болсон тохиолдолд л нийтийн тээврийг сонгоно, нэхнэ. Ингэж гэмээнэ бид машины хэрэглээг бууруулна, замаа чөлөөлнө, түгжрэлийг бууруулна. Түүний дараа л бид нийтийн тээврийн үйлчилгээг цэвэрхэн, тав тухтай, хүртээмжтэй болгох ёстой юм. Автомашины хэрэглээг дэмжсэн бодлого явуулаад байх тусмаа түгжрэлээ бууруулж чадахгүй.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irgen
3 жилийн өмнө
202.9.40.20
Zam telseneer tujgrel buurdaggui gj yponi erdemten helj bsan.Naaduuld chin sanah oi bhgui.Ideh.tsavchih oi n turuulj ajilladag
irgen
3 жилийн өмнө
202.9.40.20
Zam telseneer tujgrel buurdaggui gj yponi erdemten helj bsan.Naaduuld chin sanah oi bhgui.Ideh.tsavchih oi n turuulj ajilladag
иргэн
3 жилийн өмнө
66.181.161.116
хотоо тэлэх хэрэгтэй албан газар зах их дээд сургуулиудыг гаргах хэрэгтэй
Төстэй мэдээ