alim.mn | 2024.10.19
МУГЖ Т.Баясгалангийн дуулахыг фэнүүд нь хүлээсээр...
  Дуучин Т.Баясгалан хувийн амьдралдаа том өөрчлөлт хийсэн тухай яриа гарсаар удлаа. Нэгэн цагт нэр алдраа дуурсгаж явсан сумо бөхийг дуучин бүсгүйн дуучны замналд "тээг" болсон гэж боддог фэнүүд нь одоо эргээд тайзан дээр гараасай, шинэ дуу бүтээл төрүүлээсэй гэж хүлээж байна. Үнэнч сонсогчид нь "Ютүбээс хэдэн дууг элэгддэг бол элэгдэхээр сонслоо. Таны дуу дараалаад л явна шүү дээ" гэнэ.
Ноднин Жавхлан "Дулаахан намар" тоглолтоо хийж, хамгийн хүндэт зочин Т.Баясгалан байж, хамтарсан дуунууд, домбо, 10 ханатай гэр 10 гаруй хоног яригдаж, сошиалын сэдэв болсон. Үнэхээр Жавхлангийн дун ерөөл биелэв үү гэлтэй дулаахан намар болсон билээ.
Жавхлан, Т.Баясгалан тайзан дээр дуулалгүй 12 жил болсны дараа дахин хамтарсан нь 2016 он. Тэдний тоглолт мөн л дуулиан дагуулж байлаа. Энэ үедээ “Хос орчлон”, “Хаврын найраг” дууг дуулсан нь залуу хослон дуулаачдад хичээл зааж, хосоороо яаж дуулдгийг яруу тод харуулсан. Олон ч дуучин төрж, олон ч дуучин мартагдаж, “оддын нас” богинохон болсон цагт Жавхлан, Баясгалан хоёр л мартагдахгүй, 7 жилийн дараа ч, 12 жилийн дараа ч тайзнаа гарсан “өчигдрийн юм шиг шинэхэн”. Жавхлан, Баясгалан 2 дуунд дуртай монголчуудын зүрх сэтгэлд мөнх хоногшжээ. Ийм уудам тал нутгийг С.Жавхлангийн дуугүйгээр, энэ бараан хатуу нийгмийг Т.Баясгалангийн зөөлөн хоолойгүйгээр монголчууд “яаж барж туулах билээ”.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногийн өмнө
66.181.181.120
Бахархал болсон сайхан хос авьяас билэгтэнгүүд
Төстэй мэдээ