alim.mn | 2024.10.19
Пирс Броснаны зураг 1.4 сая ам.доллар хүрчээ

Кино урлагт хөл тавьсан залуус болгон Жеймс Бондын дүрийг бүтээхийг хүсдэг. Эрчүүдийн хүслэнт дүр тагнуулч Жеймс Бондын дүрийг бүтээсэн азтай эрчүүдийн нэг бол Пирс Броснан. Ирланд гаралтай энэ жүжигчин энэ жил нас 70 нас хүрлээ. Тэрбээр Австралийн алдарт жүжигчин Кассандра Харристай анх гэр бүл болсон. Пирс Броснан эхнэртээ их хайртай байсан ч Кассандра 4 жилийн турш хорт хавдартай тэмцсэний эцэст 1991 онд нас баржээ. Анхны эхнэрээ алдсаны дараа Прис Браснон 1992 онд People сэтгүүлд "Энэ бүхэн харгислал байсан. Өөрийн бүхнээ хуваалцаж, бүх цаг үед хамт байсан хүнээ алдана гэдэг үнэхээр харгислал.. Би амьдралдаа ийм зүйлтэй анх удаа учирсан. Миний хувьд дааж давшгүй том цохилт болсон" гэж ярьжээ...

   Пирс Броснан зөвхөн алдартай жүжигчин биш сайн зураач. Өсвөр насандаа зураг зурдаг байсан Пирс Броснан 20 насандаа кино урлагт хөл тавьснаас хойш зургаа түр орхижээ. Жеймс Бонд тэргүүтэй сайхан дүр, олон кинонд тоглосон тэр зураг зураад явах зав ч байгаагүй биз. Харин анхны эхнэр Cassandra Harris хорт хавдартайгаа тэмцэж байсан хүнд үед  авааль гэргийгээ сатааруулж, тайтгаруулах гэж зургаа зурж эхэлсэн байна. Энэ үедээ зурж байсан зургууд маш алдартай. 

Түүний зургууд одоо ч маш эрэлттэй байдаг. Алдартай жүжигчний зурсан зургийг сонирхож худалдан авах хүн ч олон. Гэвч Пирс Броснан тэр бүр зуран зурдаггүй. Энэ тухайд "Би зураг зурахаас залхуурдаг, бас хурдан зурж чаддаггүй болохоор миний зургууд эрэлттэй байдаг байх" гэжээ.
 Түүний 2018 онд зурсан дуучин Bob Dylan-ны зураг дуудлага худалдаагаар1.4 сая ам.долларын үнэ хүрч байсан юм. "Жеймс Бонд"  зураг зурж олсон мөнгөнийхөө ихэнх хувийг хандивт өгдөг буянтан.
  Авааль эхнэрээ алдсан Пирс Броснанд дахиад сайн хань заяасан. Анхны хань Кассандраг өөд болсноос 3 жилийн дараа 1994 онд Браснон Мексик улсын Кабо-Сан-Лукас хотод нэгэн үдэшлэг дээр сэтгүүлч бүсгүй Кэйлитэй танилцжээ. Анхны болзоондоо тэд шөнийн 3 цаг хүртэл ярилцаж, 7 жилийн дараа гэрлэжээ. Энэ жил тэдний хуримын 30 жилийн ой болно. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ