alim.mn | 2024.10.19
Яруу найрагч Б.Ичинхорлоог хэн бухимдуулав

Яруу найрагч Б.Ичинхорлоо 1990 онд ардчилалтай хамт, яруу найрагт шинэ салхи сэвэлзүүлэн орж ирж, Болор цомын эзэн шинэ дараалан болж байсан. Үндэсний телевизэд ажиллаж, ханиа дагаж харьд амьдарч явсан хатагтай Б.Ичинхорлоо Үндэсний номын сангийн  буюу бидний хэлдгээр Төв номын сангийн захирал болоод удаж буй. Б.Ичинхорлоогийн үед Төв номын сан шинэ байранд орж, зүтгэлтэй ажиллаж байгаа. Өнөөдөр Б.Ичинхорлоо "Төрийн алтан хайрцагны бодлогогүй Улс. Итгэл, үнэмшил, төр түмнээ дээдлэх үзэл, оюун санаа, ой дурсамжаа балласаар Монгол улсыг үгүй хийх харь сэтгэлтнүүд үүрлэсэн Улс. Уураг тархи нь гоожиж, улс төр нь самуурсан, эх орон, үнэт зүйлээ гишгэж, эрх мэдэл эд баялгийг шүтсэн, хоймор үгүй ханхай, хор хонзон дүүрэн, үйлтэй ядуу Улс. Яана даа. Тэнгэр минь өршөө" гэж цахим хуудсандаа бичжээ. Уг нь эерэг мэдээ түгээж, дан инээмсэглэсэн зургаа оруулдаг яруу найрагчийг ямар түшээ ингэж бухимдахад хүргэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ