alim.mn | 2024.10.19
Авлигын хэргээр 13 жилийн ял сонссон эмэгтэй 58 нууц амрагтай байжээ

Хууль цааз хатуу Хятад улсад авлигын хэргээр 13 жилийн хорих ял авсан албан тушаалтан эмэгтэйн хувийн амьдрал хүмүүсийг гайхшруулж байна. Тэр хувийн шөнийн цэнгээний газраар байнга үйлчлүүлдэг “хүндэт зочин”, хамгийн хачирхалтай нь тэр 58 нууц амрагтай байжээ. Энэ тухайд “South China Morning Post”-д мэдээлжээ. Гуйжоу мужийн Чуньи тойргийн дунд шатны ардын шүүх Сяньнань Буизү Мяозү өөртөө засах тойргийн тэргүүн асан Жун Янд нэг сая юанийн авлига авсан хэрэгт буруутай гэж үзэн, 13 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр 22 насандаа Хятадын коммунист намд элсэж, тойргийн амбан захирагч, намын хорооны дэд дарга болтлоо дэвшсэн байна. Залуу байхад нь гадна төрхөөр нь өргөмжлөн түүнийг “хөөрхөн амбан захирагч” гэж нэрлэдэг байжээ. Хятад эмэгтэй Жун Яны нууц амрагуудтайгаа хувийн шөнийн клубээр орж гарч үйлчлүүлж явахдаа танилцсан байна. Тэрчлэн тэрбээр өөрийнхөө удирдлагад ажилладаг доод албан тушаалтнуудтайгаа ихэвчлэн дотно харилцаа тогтоодог байсан нь ажлын байрны бэлгийн дарамтын нэг хэлбэр байсан бололтой.

Сонирхуулахад Гуйжоу муж 3 сая 500 мянган хүн амтай, /манай улсын хүн амтай тэнцүү хүнтэй/Хятадын дундаж муж улс юм байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ