alim.mn | 2025.12.22
Монголбанк шилэн дансаа хаагаад шижгэр сайхан "шинэжилджээ"

Энэ жил төрийн байгууллагын шинэ жилийг Монголбанкныхан эхлүүлсэн. Энэ жилийн хамгийн үнэтэй дуучин МУГЖ Т.Ариунааг авчирсан гэхээр ямархуу өртөгтөй шинэ жил болсон нь тодорхой.  Харин энэ жил шилэн дансаа хаачихаад шижгэр сайхан нааджээ. Угаасаа мөнгөөр туйлах дуртай Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацааны сүүлчийн шинэ жилээ сүржин хийх нь мэдээж. Б.Лхагвасүрэнгийн үед Монголбанкныхан туйлсан туйлсан...

 Өмнө нь Монголбанк 2019 оны шинэ жилээ тэмдэглэхдээ 8 сая 800 мянгаар тоног төхөөрөмж түрээсэлж, шинэ жилийн зоог гээд "ШангриЛа"-д 70 сая шахам төгрөг шилжүүлсэн. Үүгээр тогтохгүй "Фантастик" продакшн ХХК-аар хөтлүүлж 28 сая төгрөг нэг үдэш шилжүүлсэн байдаг. Шинэ жилээ 107 сая төгрөгөөр тэмдэглэдэг байгууллага энэ дөрвөн уулын дунд байгаа компаниуд дотор ховор доо. За тэгээд фитнессийн төхөөрөмж авна гэж тендер зарлаад, "Шилэн" Цогоод баригдан буцсан явдал бий.

  Монголбанк энэ 2023 онд нийт 59 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөжээ. Эдгээрийн хамгийн өндөр дүнтэй нь 560 сая төгрөгөөр мөнгө тээвэрлэх машин, 175 сая төгрөгөөр ширээний компьютер, 147 сая төгрөгөөр зөөврийн компьютер авна гэж зарласан. Мөн 700 гаруй сая төгрөгийг цэвэрлэгээ үйлчилгээ, бараа материал авахаар, 200 сая төгрөгөөр нууцлалын төхөөрөмж зэрэг худалдан авалт хийхээр төлөвлөсөн байдаг. 

 Угаасаа Төв банк юм чинь. Монголбанкны “А” байрны хаалгыг шинэчлэхээр болж, хамгаалалтын хаалга гэж 40 сая төгрөгийн тендер зарлажээ. Шинээр суулгах хаалга нь одоо байгаатай адилхан дизайнтай, зэвэрдэггүй ган ба модон холимог хийцтэй байхаар тендерийн баримт бичигт тусгасан байсан билээ. Мөн хэд хэдэн тусгай шаардлага тавьснаас хаалганы гадна бариул нь гуулин соёмбо байх ёстой гэж заасан удаатай. 

Шинэхэн ирсэн ерөнхийлөгч Наранцогтын өнгөнэд Төв банк хэрхэн өөрчлөгдөх нь сонирхол татаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ