alim.mn | 2026.01.01
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Одоо та бүхэнд энэхүү мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе. 

Найз нөхөд өө, хатагтай ноёд оо: 

Сайн байцгаана уу? Цаг хугацаа улиран өнгөрч, нэг л мэдэхэд та бид удахгүй шинэ оноо угтах гэж байна. Энд миний бие Бээжин хотоос та бүхэнд шинэ оны сайн сайхны хүсэл зөгнөлөө дэвшүүлж байна.

2025 онд Хятад улсын хөгжил дэвшлийн “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний сүүлчийн он жил тохиож байгаа бол өнгөрсөн таван жилийн хугацаанд бид итгэл зоригоо хөвчлөн, эрэмгийлэн зүтгэж, төрөл бүрийн хүндрэл сорилтыг даван туулж, товлосон зорилгоо амжилттай биелүүлж чадлаа. Хятад улс орчин үеийн хөгжил шинэчлэлийн тогтвортой алхмуудыг хийж, улс орны эдийн засаг жил дараалан үрсэнгүй өсөлтийг биелүүлж, энэ жил 140 их наяд юаньд хүрэх төлөв ажиглагдаж байна. Эдийн засаг, технологи, батлан хамгаалалт, тэрчлэн улс орны ерөнхийлсөн хүчин чадал шинэ түвшинд гарч, “цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ” үзэл баримтлал чухал амжилтад хүрч, ард иргэдийн маань амьдралын түвшин, аз жаргалтай байдал тасралтгүй дээшилсэн юм. Энэ таван жилийн хувьд амаргүй он жилүүд байж, бидний олсон амжилтууд ч асар их хичээл зүтгэл, эрч зориг шаардсан болохыг дурдах нь зүйтэй байх. Хүн зон маань шаргуу хичээнгүйгээр ариун үйлсдээ зүтгэсний ачаар эх орон маань хөгжин дэвжиж ирлээ. Тиймд өөр өөрсдийн ажил үйлсдээ зүтгэж буй хөдөлмөрч хүн болгонд хүндэтгэл, талархал дэвшүүлж байна.

2025 он бол мартагдашгүй нэг жил. Бид Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн Фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Тайвань эх орныхоо мэдэл эргэн ирсний дурсгалт өдрийг албан ёсоор тогтоон тэмдэглэсэн юм. Тэмдэглэлт арга хэмжээ сүр далайцтай, судар тэмдэглэлд бичигдэн үлдэх түвшинд зохион байгуулагдаж, улмаар Хятадын ард түмний түүхийг бат цээжлэх, үргэдсэн баатруудаа эргэн дурсах, энх тайвныг эрхэмлэх, ирээдүй рүүгээ зоригтой тэмүүлэх итгэл зориг, эрч хүчийг бадраасан юм. Бид инновацад тулгуурласан чансаатай хөгжлийг эрэлхийлж ирлээ. Улс орны технологи болон аж үйлдвэрийн салбар гүнзгий уялдан нэгдэж, инновацын үр дүн ар араасаа цуван гарч, хиймэл оюуны том загвар олноор түрэн гарч, чипийг бие даан судлан хөгжүүлэх ажилд томоохон ахиц дэвшил гарснаар Хятад улс инновацын хүчин чадал хамгийн түргэн дээшилсэн эдийн засгийн нэг боллоо. Гариг эрхсийн судалгааны хөтөлбөрийн “Тянь Вэнь-2” аппаратыг хөөргөж, Ялусамбу мөрний доод урсгалын усан цахилгаан станцын төслийн байгуулалт эхэлж, анхны цахилгаан соронзон катапульттай нисэх онгоц тээгч хөлөг онгоц албан ёсоор ашиглалтад шилжлээ. Мөн хүн дүрст робот, дрон зэргийн техник мэргэжил шинэ амжилтууд гаргалаа. Инновацлаг үйлдвэрлэл шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг бүрдүүлээд зогсохгүй, хүмүүсийн амьдралыг улам хөгжилтэй, сонирхолтой болгож байна.

Бид соёлын салбарын шинэлэг хөгжлийг ахиулж, соёл урлагийн үзэсгэлэн яармаг, биет бус соёлын өвийн халуурал зэрэг залуучуудын дунд хамгийн том “моод” болсон юм. Дэлхийн соёлын өвд шинэ гишүүнээ бүртгүүлж, Ү Күн, Нэ Жа зэрэг кино урлагийн бүтээл дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан байна. Соёл, аялал жуулчлалын зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байж, “хотын хөл бөмбөгийн лигийн тэмцээн”, “тосгоны хөл бөмбөгийн лигийн тэмцээн” зэрэг нь халуун цэг болж, мөс цасны спорт “өвөл цагийн халуурал”-ыг бий болгов. Уламжлалт болон орчин цагийн элементүүд уялдан, Хятадын соёл иргэншил улам гэрэл гэгээгээ цацруулж байна.

Бид сайн сайхан амьдралыг хамтаар бүтээж, хамтдаа хуваалцаж байна. Би Төвөд, Шиньжянд хүрч тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцсон бол цаст өндөрлөгөөс Тэнгэр уул хүртэл тархан нутагшаа үндэстнүүдийн ард түмэн анар жимсний үр мэд бүлгэмдэн нэгдэж, алд цагаан хадгаа барин, дуулан бүжиглэж, эх орон, аз жаргалт амьдралаа магтан дуулж буйг харлаа. Иргэдийн амьжиргаатай холбоотой асуудалд том жижиг гэж үгүй, бүгд чухал байдаг юм. 2025 онд шинээр ажлын байраар хангагдсан хүмүүсийн эрх ашиг улам баталгаажиж, ахмад настнуудад чиглэсэн өөрчлөлт шинэчлэлтүүд тэдэнд асар их дөхөм дөт нөхцөлийг бүрдүүлэн, нялх нярай хүүхэдтэй айл өрхүүдийн сарын тэтгэмж 300 юаниар нэмэгдсэн юм. Иргэд түмний гэдэс цатгалан, мөр бүтэн амьдралыг хангаж байж л эх орон минь улам хөгжин дэвжих болно.

Ирээдүйд бид улам нээлттэй, багтаамжтай сэтгэлээр даян дэлхийг тэврэх болно. ШХАБ-ын Тяньжиний чуулга уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, Хайнань аралд бүхэлд нь чөлөөт худалдааны бүсийн дэглэм нэвтрүүллээ. Цаг уурын өөрчлөлтөд улам сайн дасан зохицохын тулд бид улс орныхоо нөхцөл байдалд зохицсон үр дүнтэй шинэ арга бодлогуудыг нийтэлж хэрэгжүүллээ. Миний бие дэлхийн хөгжлийн тухай дөрөвдөх санаачилгаа буюу дэлхийн засаглалын санаачилгаа дэвшүүлж, улам шударга голч, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог байгуулахыг ахиулахыг хичээлээ. Өнөөдрийн дэлхий ертөнцөд ээдрээ будлиантай нөхцөл байдал давхцаж, зарим бүс нутаг дайны утаанд автаад байна. Тиймд Хятад улс хэзээд түүхэн хөгжлийн зөв талд зогсож, дэлийн улс түмэнтэй хамтран энх тайван хөгжлийг ахиулж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахын тулд хичээн ажиллахад бэлэн байна.

Саяхан би Бүх Хятадын Спортын Наадмын нээлтэд оролцлоо. Гуандүн, Хонконг, Макао гурван бүс эв санаа нэгтэйгээр нэгэн чигт урагшлан хөгжиж буйг хараад маш их баярласан юм. Бид эрхбиш “Нэг улс, хоёр систем”-ийг тууштай баримталж, Хонконг, Макао эх орныхоо хөгжлийн ерөнхий төлөв байдалд уялдан нэгдэж, тогтвортой хөгжихийг сайтар дэмжих хэрэгтэй. Тайваний хоолойн хоёр эргийнхэн бол удам угшил нэгтэй ахан дүүс байж, эх орноо нэгтгэх түүхэн чиг хандлагыг хэн ч хориглож чадахгүй.

Намаа өөд нь татаж байж л улс ороо хөгжүүлж чадна. Бид ХКН-ын Төв хорооны “Найман зүйлт дүрэм”-ийн зориг санааг гүнзгий суралцан, намаа чанга удирдан чандлан засаж, ялзрал доройтлыг арилган, дотоод өөрчлөлт шинэчлэлтийг ахиулснаар намын дотоодын уур амьсгал, сахилга дүрэм улам сайжирсан байна. ХКН-ын гишүүд уг санаагаа умартахгүйгээр хэзээд хичээн зүтгэж байж л “Янь-аний нөхөн гэрийн асуулт”-ад үргэлжлүүлэн хариулт өгч, ард түмэндээ үнэнч шударга үйлчлэх цаг эриний шалгалтад хариулт өгч чадна.

2026 онд Хятад улсын улс орны хөгжлийн “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэлтийн он жил тохиож байна. Урьдаар төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн хүн л амжилтаас ойр байдаг. Тиймд бид үүрэг, зорилтоо тодорхойлж, итгэл үнэмшлээ бататган, чансаатай хөгжлийг тогтвортой урагшлуулж, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, ард түмнээ хамтаар улам баян чинээлэг амьдруулж, улмаар Хятад улсын хөгжлийн гайхамшгийн шинэ хуудсыг бичиглэх ёстой.

Зориглож хичээн, зүтгэж тэмүүлсэн цагт зорилго хол байдаггүй. Бүгд хамтдаа улам их итгэл зориг гарган, түмэн агтын түвэргээн шиг сүр далайцтайгаар хүсэл тэмүүлэл, аз жаргалын зүг урагшилж, зорилго төлөвлөгөөг бодит зүйл болгоцгооё.

Шинэ оны хонхны дуу удахгүй дуугарах гэж байна. Эх орны маань уул уус нь сүрлэг, ургац тариалан нь элбэг байх болтугай. Эгэл түмэн минь сэтгэл тэнүүн, үйлс бүтэмжтэй, өөдөө байх болтугай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ