Х.Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол өгч аргадан, "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлын суудлыг салгав
Өмнөговь нутгийн Хоохорын Бадамсүрэн гэж зөөлөн дуутай, зальжин эр бий. Социализмын үед Москвад уул уурхайн сургууль төгссөн, зах зээлийн давлагааны үед мөн л хойно доктор хамгаалсан. "Сумандаа ганц" гэдэг шиг Уул уурхайн салбарт МАН-даа мэргэшсэн ганц хүн байсан үе бий. Тиймдээ ч Бор-Өндөрийн жоншны уурхай, Монросцветмет, Эрдэнэт үйлдвэр, "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн захирлаар 60 хол гартлаа ажилласан хүн. Очсон газар бүртээ идсэн уусан дуулианд нэр холбогдоно.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал байхдаа хэнз охин Б.Буянжаргалын сургалтын төлбөрт 102.385.101 төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэрээс Канадын Торонтогийн их сургууль руу гаргуулж тансагласан. Мөн ерөнхий захирал байхда Х.Бадамсүрэн хагас тэрбум төгрөг буюу 512 сая төгрөгөөр Мерседес бенз "G-Class" маркийн авто машин худалдан авахаар захиалга өгсөн. Өөртөө 52 саяар массажны сандал, 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан баримт ил болсон билээ. Идэж уух нь дийлдэхээ байсан Х.Бадамсүрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ээс явуулах гэхээр хөдөлдөггүй. Аргаа бараад МАН-ын удирдлага дүү нар нь Хөдөлмөрийн баатар цол олгож, "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группийн захирлаар дэвшүүлэн зайлуулж байсан түүхтэй. Гэхдээ Шүүр ажиллагаагаар Х.Бадамсүрэнг "Эрдэнэс Монгол"-ын Зэс металлын группын захирлаас, Н.Багабандийг Оюутолгойгоос "хөөсөн" нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын нэг амжилт билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
