alim.mn | 2025.06.09

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
Баянгол дүүргийн ЗДТГ-ынхан 10 сая төгрөгөөр Өгий нуурт амарсан нь илэрчээ
Тус дүүргийн ЗДТГ-ынхан цар тахал дэгдэхээс өмнөхөн буюу 2020 онд ийнхүү амжаад сайхан амраад иржээ. Энэ “аялал” нэртэй амралтыг зохион байгуулахад нийтдээ 10 сая төгрөг зарцуулсан байна. Мөн энэхүү арга хэмжээний зорилгыг “албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, бие бялдрыг чийрэгжүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх” хэмээн  халхавчилжээ.  Засгийн газрын 2002 оны 200-р тогтоолоор төсөвт байгууллагуудыг аялал зугаалга, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Гэсэн ч Засгийн газрын наадам хийх, ово
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3320
хууль, эрхзүй
Нуруу, нугасны гэмтэл хүндэрснийг Германы эмч нар хэлсэн өдрөөс би боксын спортоос холдсон
Нуруу, нугасны гэмтэл хүндэрч, аюултай түвшинд хүрснийг Германы спортын гэмтлийн эмч нар надад хэлсэн тэр өдрөөс би боксын спортоос холдсон. Битүүхэн дотроо эргээд рингэнд гарах боломж байж юу магад гэж бодсондоо зодог тайлах ёслол энэ тэр хийлгүй явсаар нэг мэдэхэд 9 жил өнгөрсөн байн
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3548
хууль, эрхзүй
ХӨСҮТ-д ажилласан шигээ “ажилладаг” юм бол төсвийн 468 мянган төгрөгөөр "хүндлүүлэх" хэрэг байна уу Шадар сайдаа ?
Цар тахлын үед иргэдийн орлого олон дахин буурсан бол сайд дарга нарых нэмэгдсэн. Тэднийг Шадар сайд С.Амарсайхан манлайлж орлого нь 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Өчигдөрхөн сайдтан ХӨСҮТ-д “ажилласан” бичлэг цахимаар цацагдсан. ПСР шинжилгээ өгөх гэж үүрээр ирж дугаарлан зогсож байгаа иргэдээс түүний асуусан зүйл нь сайн дураараа ирж өгч буй эсэхийг лавласан явдал байлаа. Төр засгийн урагшгүй ажиллагаанаас болж иргэд өөрсдийгөө өөрсдөө л хамгаалахаас өөр аргагүй болсон гэдгийг аль эрт ухаарсан. Тийм ч учраас ийнхүү өглөө эрт шинжилгээ өгөхөөр ирж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Харин цар тахлын эсрэг тэмцлийг “удирдаж” байгаа сайдад ойлгожтой бус аж. Мөн ямар зорилгоор
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3177
хууль, эрхзүй
С.Чулуун 13-р зууны илд, нум сум “бүтээлгэх”-ээр 21-р зууны урчуудын дунд 170 сая төгрөгийн тендер зарлажээ
Өдгөө байгуулагдаад байгаа “Чингис хаан” музейд хоёр гамшиг нүүрлээд байна. Нэг нь Монголын түүхийн маш үнэтэй 640 мянган хуудас материалыг хятадуудад хувилж өгсөн хэргийг өдүүлсэн гэх С.Чулуун музейг удирдаж байгаа бол нөгөө нь Их хааны эдэлж хэрэглэсэн байтугай тухайн үеийн гээд тавьчихаар үзмэр огт байхгүй шахуу байна. Музейн ичдэггүй удирдлага улаан цайм аргаар буюу хуулбараар дүүргэхээр нэгэнт шийджээ. Ингээд Чингис хааны нэртэй холбоотой, нэрд гарсан эд өлгийн зүйлсийг гадаадын музейгээс хуулбарлан авчирч байгаа бол үлдсэн хэсгийг нь урчуудаар хийлгэхээр бүр тендер хүртэл зарлаад байна. Үүнд 50 сая төгрөгийн өртөгтэй хазаар хударганы чимэглэл, мөн 50 саяар үнэлэгдэх алтан бүс буюу агсарга хийлгэж үзмэр болгон тавих гэнэ. Алтан чимэгтэй
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3324
хууль, эрхзүй
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ төсвийн 10 сая төгрөгөөр морь уралдуулж бөөгнөрөл үүсгэжээ
Сул дорой Засгийн газрын тогтоол шийдвэрийг засаг баригчид өөрсдөө зөрчиж эхэлдэг. Хөдөө орон нутагт коронавирусний халдвар хяналтаас гарсан өмнөх цар орон нутгийн удирдлага хүмүүсийн бөөгнөрлийг үүсгэх ямар нэгэн арга хэмжээнээс эрс татгалзах ёстой байсан ч чадаагүй. Харин ч төсвийн хөрөнгийг үрэн байж бүхий
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3167
хууль, эрхзүй
Цагдаа үүрч шидсэн залуу “харьцаандаа соёл ш-а” гэж сургамжлаад 2,7 сая төгрөгөөр торгуульжээ
Өнгөрсөн 7-р сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд өнгөрсөн 7 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим * .....* улсын дугаартай “Тоёота премио” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.М зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн замын цагдаагийн биед халдан үүрч шидсэн бичлэг цахимаар цацагдсан. Энэ хэргийг Дорнод аймгийн харьяат, 36 настай Б.М үйлдсэн. Цагдаа гаргасан зөрчилд нь 20 мянган төгрөгөөр торгож нэг оноо хасах шийтгэл оногдуулахад тэрээр
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4412
хууль, эрхзүй
Компани байгуулаад байгууллагынхаа тендерт ялж 129 сая төгрөг “халаасалсан” гэх НОБГ-ын дарга асан хурандаа Н.Уламбаярын хэргээс ...
Энэ хэрэг 2014-2015 онд гарсан агаад таван жил нь өнгөрч байгаа тул хэрэгсэхгүй болох магадлал тун өндөр болжээ. Ийм л зорилгоор зориуд удаан шалгасан байх гэдэг хардлага төрдөг. 2013-2017 онд НОБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Уламбаяр нь хотын хөрөнгөөр гал унтраах тусгай тоноглогдсон хоёрын хоёр машин худалдан авахаар төлөвлөснийг сайн мэдэж байсан нь эргэлзээгүй. Тийм ч учраас албаны шугмаар өөрт авагдсан мэдээллийг ашигласан ч гэж үзсэн. Хурандаа яг тохирсон
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3390
хууль, эрхзүй
Бэрдээ коронавирусний шинжилгээний сорьц нууцаар өгсөн ХӨСҮТ-ийн сувилагчийн хэргийг Өршөөлийн хуульд хамруулжээ
Ийм нэгэн хэрэг өнгөрсөн хавар гарчээ. Тухайн үед коронавирусний халдврын шинжилгээ хийх хэрэгсэл худалдаанд гараагүйн дээр алхам тутамд ПСР хариу шаардаж байсан нь ялангуяа бусад өвчнөөр эмнэлгээр явдаг иргэдэд хүнд бэрхшээл саад болж байлаа. ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт судалгааны албаны сувилагч Ц.Д нь тэр үед ажил дээрээ 14 хоног тусгаарлагдан батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас шинжилгээ авах ажилд дайчлагдаад байжээ. Энэ үед бэр нь залгаж “эмнэлэгт үзүүлэх гэхэд ПСР хариу шаардаад байна, цаг авсан чинь 10 хоногийн дараа гэж байна” гээд бэлэн сорьцын материал өгөхийг гуйжээ. Хадам ээжийгээ татгалзахад эмч мэргэжилтэй бэр нь уйлан “миний бие өвдөөд
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3477
хууль, эрхзүй
Гадаадын иргэн, харьяатын газар гадаадад суугаа визний “атташе” нарыг 310 сая төгрөгөөр санхүүжүүлдэг
Манай төсвийн эрх баригчид гадаадад суулгасан төлөөлөгчийн газар нэртэй “суумал бурхад”-ын зардлыг гаргасаар ирсэн. Энэхүү үр ашиггүй санхжүүжилтийг нийслэл хот тэргүүлдэг. Тайваний Тапей хотод суугаа Улаанбаатарын төлөөлөгчийн газрын зардал 240 сая төгрөг нэгэнт гараад байна. Тэгвэл түүний араас орох зарлагыг Гадаадын иргэн, харьяатын хийж байна. Газрын дарга Н.Ууганбаяр цахим хөгжүүлэлт нэрээр нэлээд олон ТББ-ыг “угжих”-ын хажуугаар виз зөвшөөрлийн асуудал хариуцсан атташе нарын зардалд 310 гаруй сая
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3307
хууль, эрхзүй
НАМОХ угшилтай Г.Батдорж төсвийн 50 сая төгрөгийг НАМЗХ угшилтай МЗХ-ны ах нартаа “Сайхан баярлаарай” гээд өгсөн үү...
Энэ жишээн дээр тохиох таарах үг олон. “Эхийг нь эцэээхгүй, тугалыг тураахгүй” эсвэл “хонь бүрэн чоно цатгалан” гэх мэт. “Цатгалдсан” нь НАМОх-ын ерөнхийлөгч асан, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, МЗХ-ны ерөнхийлөгч Г.Гэрэлт-Од, МОХ-ны ерөнхийлөгч Г.Сүхбат нар. Мэдээж үүн дээр “хүндэт” ерөнхийлөгч Д.Гантулга нэмэгдэнэ. ГБХЗХГ нь МЗХ, МОХ-той хамтран ажиллах санамж байгуулжээ. Энэ санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудад нийтдээ 90 сая төгрөгийг төсвөөс гаргахаар болжээ. Түрээсийн ихээхэн орлого олдог байртай МЗХ, МОХ нэг төгрөг ч гаргасангүй. 90 сая төгрөгийн тал илүү хувиар буюу 50 саяар нь баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн бас “залуус судлал” эрдэм шинжилгээний бага хурал хийж үрэхээр төлөвлөжээ. Зуун жилийн түүхтэй МЗХ баримтат кино хийх, үзэсгэлэн гаргах хэмжээний арвин баян архивтайн дээр одоо болтол залуусаа “судалж” дуусаагүй тул дээрхи 50 сая төгрөгийг дангаараа авчээ. Харин МОХ нь ямар зорилготой, юу хийгдэх, үр дүн нь тодорхойгүй
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3851
хууль, эрхзүй
10-р Богдыг өргөмжлөхийн өмнө “Гандантэгчилэн” хийдийг төсвийн нэг тэрбум төгрөгөөр сэргээн тохижуулахаар болжээ
Монголын хамгийн том хийд Гандантэгчилэн төрөөс ээлжит “хайр хишгээ” хүртжээ. Тус хийдийн түүх, соёл, шашны дурсгалт зүйлийг сэргээн тохижуулах ажилд төсвөөс нэг тэрбум төгрөг гаргажээ. Гэхдээ бас л хууль журам зөрчсөн. Уг ажлыг барилга байгууламжийн ангилалд их засвар, тоног төхөөрөмж
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3458
хууль, эрхзүй
Хан-Уул дүүрэг аюулгүй, амар тайван байдал зэрэг 150 үзүүлэлтээр сүүлийн 3 жил ТЭРГҮҮЛЛЭЭ
?Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021”-ийг танилцууллаа. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.?Хан-Уул дүүрэг аюулгүй, амар тайван байдал зэрэг 150 үзүүлэлтээр 2017 онд дэд байр эзэлж, сүүлийн 3 жилд дараалан ТЭРГҮҮЛЛЭЭ.
3 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6993