alim.mn | 2025.09.19

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
“88-88” дугаарыг авах гэсэн машины ченж Авто тээврийн үндэсний төвийн ажилтанд 1,5 сая төгрөгийн хахууль өгчээ
Энэ хэрэг өнгөрсөн оны зуны дундуур болжээ. Япон, Америкаас автомашин оруулж ирж зардаг нэгэн компанийн захирал “Лексус 570” машиндаа азын дугаар авахаар хайж байжээ. Гэтэл фейсбүүкийн “автомашины дугаар авна, зарна” гэдэг группэд “88-88”, “55-55” дугаар зарна гэсэн зар тавигджээ. Зуучлагчдаар дамжуулан “эзэнтэй” нь утсаар холбогдоход хоёр сая төгрөгөөр зарна гэсэн аж. Маргааш нь залгахад эмэгтэй хүн утсыг нь авчээ. Тэд ярилцаад 1,5 сая төгрөгт тохирч “Хөсөг трейд” компанийн байранд
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7890
хууль, эрхзүй
Баянгол дүүргийн экс удирдлага 620 сая төгрөгийн өртөгтэй ажлыг зураг төсөвгүй баталжээ
Энэ бол өнгөрсөн онд буюу УИХ-ын сонгуулийн жилд болсон ажил. Тухайн үед Баянгол дүүрэгт АН засаглаж С.Одонтуяа Засаг даргаар ажиллаж байсан. Сонгуулийн жилд их мөнгөн тоотой тендер, төсөл арга хэмжээ маш сэжигтэй зохион байгуулагддаг “жамыг” энэ намынхан ч тойрч гарсангүй. Тэд зураггүйгээр дүүргийн архивын барилгын инженерийн шугам сүлжээний маш нарийн хийх ёстой ажлыг явуулжээ. Төсөвт өртөг нь 400 сая төгрөг. Хар үгээр хэлэхэд харанхуй шахам хийсэн байна. Үүнээс гадна дүүрэгт хэрэгжих тохижилт бүтээн байгуулалтын зурагт төслийн ажил гэдэг заавал зурагтай байх ажлыг мөн л зураг, төсөвгүй баталсан байна. Энэ ажлын өртөг 220 сая төгрөг болжээ. С.Одонтуяа нь “тоон доторхи үсэг” гэмээр МАН-ын олон дүүргийн дарга нарын дундах АН-ын ганцхан төлөөлөл байсан. Олон нийт түүнийг өөрөөр ажиллана хэмээн харж хүлээж байсан ч ийнхүү Ардын намыхны
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5502
хууль, эрхзүй
Харуулын байраа орхин Оросын хил руу орсон хилчин “бензин үнэртмээр санагдаад тэсэлгүй оргосон” гэжээ
2020 оны 12-р сарын 19-ний шөнийн 03 цагийн үед Увс аймаг дахь Хилийн цэргийн 02... дугаар ангийн 4-р заставаас байлдагч Х.О нь харуулын байрнаас гарч яваад эргэж ирээгүй хэрэг гарсан. Тухайн үед байлдагчийг оргосон гэж үзэн гэсэн эрэн хайх ажиллагааг хилийн цэрэг болон цагдаагийн алба хаагчийн хамт эхлүүлсэн байна. Оргосон гэгдэх цэрэг төөрч, хил зөрчин ОХУ-ын талд саатуулагдсан бөгөөд түүнийг буцаан авсан. Хилийн цэргийн 02 ... дугаар анги нь Увс аймгийн Сагил суманд байрладаг бөгөөд оргосон байлдагч нь 22 настай бөгөөд Хөвсгөл аймаг Ренчинлхүмбэ сумаас тус ангид хуваарилагдан алба хааж байсан аж. Тухайн цэрэг
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4716
хууль, эрхзүй
Зураг төсөвгүй төсөл, ажил баталдагаараа Н.Батсүмбэрэл даргатай Чингэлтэйнхэн тэргүүлжээ
2020 онд хотод хэрэгжсэн төсөв арга хэмжээ, тендерүүд холион бантан болж дуусжээ. Сонгуулийн жилийх гэдгээрээ бүр ч улаан цагаандаа гарсан гэхэд болно. Хамгийн наад зах нь л зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөлгүй байхад нь батлаад, хэрэгжүүлээд санхүүжүүлсэн явсан байна. Ингэж том толгойлох тал дээр Н.Батсүмбэрэл даргатай Чингэлтэйнхэн манлайлжээ. Тус дүүргийн дарга нар зураг төсөвгүй, хугацаанд нь батлаагүй 10 төсөл арга хэмжээг явуулжээ. Нийт өртөг нь 750 сая төгрөг. Үүнд дүүргийн 16-р хороонд хийгдсэн Ахмадын
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
80740
хууль, эрхзүй
ЗТХЯ-ны ажилтнууд олноороо “Ковид-19” тусаж, хүн бүр 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж авсан уу ...
Тус яамны ажилтнууд энэ оны 3-р сараас эхлэн гэнэтхэн олноороо хүндээр өвдөж, эмчилгээ сувилгаа хийлгэж эхэлжээ. Яамны ТНБД-ын тушаалаар хүндээр өвчилсөн ажилтан бүрд 300-500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна. Энэ тусламжийг 3-р сард нэг ажилтан авсан бол 4-р сард зургаа, харин 5-р сард дөрвөн хүн авчээ. Нэг яамны ажилтнууд бөөнөөрөө хүндээр өвдөж байгаа нь харамсалтайн
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6398
хууль, эрхзүй
Одонд дургүй сайдтай БШУЯ хүндэт тэмдэгийн үнэмлэх, жуух бичиг хийлгүүлэх 21 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ
БСШУЯ боловсрол шинжлэх ухааны салбарын тэргүүний ажилтны хүндэт тэмдгийн үнэмлэх, яамны жуух бичиг, хавтаст хийлгүүлэхээр их хэмжээний мөнгө болох 21 сая төгрөгийн тендер зарлажээ. Энэ тендер ойрын өдрүүдэд Монгол даяар буугаад байгаа одонгийн “хуртай” давхацсан байна. Бараг бүгдээрээ хошуурдаг одон медалийн “дон”-г хамгийн их эсэргүүцдэг улстөрчийн нэг нь Боловсрол, шинжлэх
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4636
хууль, эрхзүй
"Ирэх долоо хоногийн Лхагва гарагт архи, согтууруулах ундаа зарахгүй"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар явагдана. Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ. согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах; гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалд
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6880
хууль, эрхзүй
Унгарт ажилладаг “захиалагч”-аас 150 мянган төгрөгний хөлс авч экс эхнэрийг нь мөрдөж, зураг аваад баригджээ
Сайн дурын “хувийн мөрдөгч” болж мөнгө хийх гэсэн бүтэлгүйхэн хэрэг гарчээ. Өнгөрсөн оны 2-р сарын эхээр Боржигон овгийн 24 настай А.Т гэдэг залуу Унгарт ажилладаг Б гэдэг залуутай цахимаар холбогдож “ажлын санал” хүлээн авсан байна. Гадаадад ажилладаг залуу 150 мянган төгрөгний хөлсөөр салсан эхнэрээ тагнуулж мөрдүүлэх гэсэнд А.Т зөвшөөрч ийнхүү “хувийн мөрдөгч” болжээ. Унгарт ажилладаг залуу салсан эхнэрийнхээ гэрийн хаяг, машины дугаар, явдаг фитнесс гээд бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ. Шаардлагатай мэдээллийг авсан “хувийн мөрдөгч” эхний өдөр экс эхнэрийг нь Сонгинохайрхан дүүрэгт орших
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4623
хууль, эрхзүй
Р.Буд даргатай ЗТХТ конторын барилга бариулахаар хоёр тэрбум төгрөгийн тендер зарлажээ
Ердөө хоёрхон сарын Засгийн газрын хуралдаанаар цар тахлын эдийн засгийн хямралын үед төрийн байгууллага болон төрийн өмчит, оролцоот аж ахуйн нэгжүүдийг тавилга, машин худалдан авах, урлаг соёлын арга хэмжээ ивээн тэтгэхийг хориглосон. Гэсэн ч өндөр үнэтэй машин, тавилга худалдан авсаар байгаа бөгөөд одоо бүр олон давхар барилга барих дээрээ тулжээ. Р.Буд даргатай Зам тээврийн хөгжлийн төв “конторын барилга” гэх хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй тендер
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4817
хууль, эрхзүй
23 настай эмэгтэй 13-тай хүүг хүчирхийлсэн хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ
Бага насны хохирогчийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт 23 настай эмэгтэй В.Э холбогджээ. Хохирогч нь 13 настай хүү гэнэ. Хэрэг явдал Баянзүрх дүүргийн 19-р хороонд 2020 оны 9-р сарын сүүлээр гарчээ. Уг эмэгтэйг хамаатан нь хүүхдүүдээ харуулахаар дуудсанаар хэрэг гарчээ. Хэрэгтэн нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн болох нь дээр нь гарсан, гарыг нь дарсан зэрэг үйлдлээр нотлогджээ. Энэ явдлын дараа хүү бие засаж чадахгүй байгаагаа хэлсэнээр ээж нь мэджээ. Улмаар хүүг эмчилгээнд
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
23805
хууль, эрхзүй
Баянзүрхийн “бантан” буюу “Дата хаус центр” компани гэмтэлтэй машин нийлүүлж, “Энх Энгүүн зам” компанийн машин ашиглагдаагүй атлаа эвдэрчээ
2020 онд Баянзүрх дүүргээс зохион байгуулсан “Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин худалдан авах” зэрэг хэд хэдэн тендер маш сэжигтэй байдалтай болж өнгөрчээ. 59,8 сая төгрөгний өртөгтэй “Суудлын авто машин худалдан авах” тендер нь үүний нэг жишээ юм. Энэ тендерийн ялагчаар “Дата хаус центр” компаний шалгарч гүйцэтгэгч болсон. Нийлүүлэх тээврийн хэрэгсэл нь тендерийн бичиг баримтанд дурдагдсанаар 2010 онд үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг Prius-30 маркийн суудлын автомашин байсан. Гэтэл нийлүүлэгдсэн машин нь гаалийн бүрдүүлбэрийн баримт
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5517
хууль, эрхзүй
Дарханы биеэ үнэлэгчдийн “босс” Анугаас 6-10 сая төгрөг зээлээд биеэ үнэлж өрөө төлдөг бүсгүйчүүдийн ТУХАЙ ...
Дарханд биеэ үнэлэлтийг зохион байгуулалттайгаар буюу орон байраар хангаж, холбоо мэдээллийн болон тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн хэргийг цагдаа нар илрүүлжээ. Биеэ үнэлэгчдийн “босс” нь Ану эгч, Шонхоо ах гэх гэр бүлийн хоёр агаад тэд сарын 700 төгрөгний цалинтайгаар жолооч Мөнх-Эрдэнийг ажиллуулж бүсгүйчүүдийг үйлчлүүлэгчидэд хүргэж өгдөг байжээ. Орон байрны хувьд Дархан сумын 14-р багийн нутагт байрлах өөрсдийн эзэмшлийн хувийн орон сууцанд биеэ үнэлэхээр ирсэн бүсгүйдийг байрлуулж орон байраар хангасан аж. Хаусны 2-р давхарт нийтдээ 4-6 эмэгтэй сул өрөөг нь түрээслэн биеэ үнэлдэг. Байрны түрээсэнд хоногийн 10 мянга, хоолны мөнгөнд долоо хоногт 20 мянгөн төгрөг төлдөг. Үйлчлүүлэгч олох, тээвэрлэх, биеэ үнэлэх төлбөр, төлөх арга хэлбэр зэргийг бүгдийг Ану эгч тогтоожээ. Бүсгүйчүүдийн мэдүүлснээр цагийн 100, хоногийн 200 мянган төгрөгийн үнэлгээтэй “ажилладаг”. Орлогын 70 хувийг тухайн бүсгүй, үлдсэн 30 хувийг Ану эгч авдаг. Хэрвээ нэг цагаар биеэ үнэлбэл орлогын мөнгөнөөсөө 35 мянгыг өгдөг байжээ. Үйлчлүүлэгч нар Ану эгчийн утсаар
4 жилийн өмнө
0 сэтгэгдэл
11158