alim.mn | 2025.09.18

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
ТӨБЗГ-ын “буян”-аар МҮХАҮТ улсын 27 өрөөтэй, зургаан давхар барилгад хоёрдахь жилдээ түрээсгүй “жаргаж” сууна
Б.Цэнгэл даргатай ТӨХЗГ-ын гол үүрэг нь төрийн өмчийг нь үр ашигтай ашиглаж төсөвд орлого оруулах явдал. Гэтэл энэ үүргээ О.Амартүвшин ерөнхийлөгчтэй МҮХАҮТ дээр биелүүлэлгүй хоёрдахь жилдээ орж байна. 2019 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 5235 м.кв талбайтай, зургаан давхар, нийт 27 өрөөтэй барилга ашиглалтанд орсон. Гэтэл энэ том обьектыг 2021 онд МҮХАҮТ-д ямар ч үнэ төлбөр, түрээсгүйгээр зөвхөн ашиглалтын
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5072
хууль, эрхзүй
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа цагаа бүртгүүлэлгүйгээр цалин авдаг гэнэ
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын цалин олгох анхан шатны баримт нь цагийн бүртгэл байдаг. Цагийн бүртгэлийг үндэслэж цалингийн тооцоог боддог. Тэгвэл энэ журам Сэлэнгэ аймгийн ИТХ-д үйлчилдэггүй аж. ИТХ-ын дарга хатагтай Б.Нарантуяа нь цагаа бүртгүүлдэггүй гэнэ. Цагаа бүртгүүлээгүй мөртлөө 2022 оны 12-р сард 1,9 сая төгрөгийн цалин авчээ
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3924
хууль, эрхзүй
Ж.Мөнхбатын “Түүх мартахгүй” кинонд 81 саяар унаагаар үйлчилсэн Засгийн газрын авто бааз авлагаа авч чадахгүй сууна
Монголын тусгаар тогтнолыг устган ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулахаар олонтоо хөөцөлдөж явсан Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” гэдэг уран сайхны киног “Хүмүүс фильм” студи хийсэн. Ерөнхий продюссерээр нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат ажилласан. Төсвөөс 1,3 тэрбум, төрийн өмчит компаниудаас тус бүр нь 200 сая төгрөг гаргахыг үүрэгдсэн гэх энэ киноны дуулианаас болж төрийн байгууллагууд нь хохироод үлджээ. Засгийн газрын авто бааз л гэхэд тэдний нэг нь болсон. 2019 онд Засгийн газрын ХЭГ/866 тоот албан бичгийн дагуу уг кино зураг авалтанд унаагаар үйлчилжээ. Ж.Мөнхбат цагтаа ЗГХЭГ-ын даргаар ажиллаж
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3845
хууль, эрхзүй
“Хүрлээ”, “Дөлгөөн” хочитууд хүүхдүүдийн “Айфон”, “Самсунг” хулгайлан утасны ченжид зарахдаа “гай” таарч цагдаад гардуулжээ
Тэр өдөр утсаа алдсан хүүхдүүдэд гай таарсан бол утсыг нь хулгайлсан хулгайч нарт ч гай таарч үйлдэл дээрээ баригджээ. Цагдаагийн халаасны хулгайн санд бүртгэлтэй Хүрлээ хочит Ч.Хүрэлбаатар нь хүүхдийн паркад ажиллахаар гарчээ. Замдаа Төв номын сангийн автобусны буудлын камер өнгөрөөгөөд Энх тайваны гүүрийн чиглэлд ганцаараа алхаж байсан 15 орчим насны сурагч охины дүрэмт хувцасных нь баруун жижиг халааснаас “Самсунг А2” загварын гар утас хулгайлан олзын “салхиа” хагалжээ. Үүндээ урамшин парк ороод галзуу хулганы орчим ангиараа бололтой явж байсан хүүхдүүдийн дундаас цагаан шаргал өнгийн костюм нөмөрсөн эмэгтэй хүүхдийн халааснаас үзмэн ягаан өнгийн “Ай фоне11” загварын гар утас хулгайлан авчээ. Хулгайлсан хоёр утсаа паркийн хашааны баруун талын хүнгүй
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3700
хууль, эрхзүй
Согтуудаа хаазаа андуурч гишгэн хашаа дайрч хүний амь хохироосон эмэгтэйд зорчих эрхийг хоёр жил хязгаарлах ял оноожээ
Эмэгтэй Б.Б нь нь 2022 оны 5-р сарын нэгний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1-р багийн нутаг дэвсгэр "Малын худаг" гэх газарт “Тоёото Нөтэ” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчиж, иргэн Ц.Г-ын хашааг мөргөж, хашаан дотор байсан иргэн Г.Б-ийн амь насыг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4407
хууль, эрхзүй
НИТХ хэдэн төлөөлөгчдөө “чадавхижуулах” зардлын 147 сая төгрөгөн дээр “найрлуулжээ”
Бүх шатны ИТХ-д төлөөлөгчдийн “чадавхижуулах” зардал хэмээн төлөөлөгч бүр хүртдэг хэмээн хараа хяналтгүй, гарын салаагаар урссаар ирсэн их хөрөнгө явдаг. Хотын дүүрэг дундаас Баянголын төлөөлөгчид “чадавхижих” тал дээр толгой цохидог. Тэд англи хэл, бизнесийн удирдлага, гэр бүлийн боловсрол гээд бараг л мэдлэгийн бүх салбараар чадавхиждаг гэхэд болно. Гэхдээ мөнгөний хэмжээгээр НИТХ-д хэрхэн хүрэх билээ. НИТХ ч гэсэн төлөөлөгчдөө байнга чадавхижуулсаар ирсэн. Тэгвэл тэр их зардлаас нь төлөөлөгчдийг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
2994
хууль, эрхзүй
ЭЗХЯ-ныхан Тэрэлжийн 46 сая төгрөгний сургалтын баримтаа нөхөн бүрдүүлж “сэргэлэнтжээ”
Ч.Хүрэлбаатар сайдтай энэ яамныхан өнгөрсөн онын 6-р сарын 10-11-ны нарлаг өдрүүдэд Тэрэлжид хоёр өдөр сайхан амраад ирсэн байж магадгүй нөхцөл байдал үүсжээ. Тухайн үед “Хөгжлийн бодлого боловсруулалт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах нь” сэдвийн хүрээнд яамны бүх ажилтнууд оролцсон сургалтыг байгалийн сайхан болох Тэрэлжид “хийсэн” гэнэ. Хоёр өдрийн энэхүү сургалтын зардлын 15 мянган доллар буюу 46,8 сая төгрөгийг Дэлхийн банкнаас авсан байна. Гэтэл ийм “чухал” сэдвээр
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3550
хууль, эрхзүй
“Сүнжингранд” зочид буудалд таеквондогоор хичээллэдэг солонгос захирлууд хоорондоо зодолжээ
Улаанбаатар дахь солонгосчуудын нэгэн том төв болох “Сүнжингранд” зочид буудлын солонгос хоолны зоогийн газарт Солонгосын мафитай кинонд гардаг шиг зодоон болжээ. “Си Жэй Ложиск” компанийн захирал, 54 настай Ха Жин Гё, “Эй Си Эн Ши Ру Жиг Си” компанийн захирал мөн 54 настай Шин Тэ Гюн/Shin Tae Guyn/ нар согтоод хоорондоо зодолдож бөөн шуугиан дэгдээжээ. Тэд хоюулаа том компанийн захирал агаад Улаанбаатар дахь солонгосчууд дундаа дээд зиндааных гэнэ. Гэхдээ хоорондоо эв түнжин муутай, бие биенээ муулж явдагийн дээр архи уухаараа монгол хүн шиг агсан согтуу тавьдаг хэмээн гэрчээр мэдүүлэг өгсөн солонгосчууд толгой сэгсэрчээ. Зодооны тухайд яг солонгос мафитай кинонд гардаг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5092
хууль, эрхзүй
Цахимаар танилцсан залуу бүсгүйг согтоогоод картнаас нь 10 сая төгрөг хулгайлан “Гранд марк-2” аваад осол гаргажээ
Дөрвөн хүүхэдтэй, өмнө нь хэдэнтээ ял шийтгүүлсэн, Өмнөговийн харьяат Б.Санжааготов нь хохирогч Б.Э-гийн Хаан банкны виза картыг хулгайлж АТМ-ээс хоёр удаагийн гүйлгээгээр 10 сая төгрөг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “ ... Миний гар утас руу Санжаа гэдэг залуу байн байн залгаад байхаар нь ярьсан чинь би гэрээсээ гарах гэж байна, гэрийнхээ хаягийг явуулчих, очоод авчихъя гэсэн. Тэгээд удалгүй манай гадаа ирчихсэн байна гэсэн. Тэгээд би гарахад саарал өнгийн машинтай ирчихсэн байсан. Би машинд нь суусан чинь бас нэг эрэгтэй байсан өөрийгөө Балжка гэж байсан. Тэгээд бид гурав манай гэрийн гаднаас хөдлөөд СU орж архи пиво авсан
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7362
хууль, эрхзүй
“Пирамид Орд”-ын “Бесон” компанитай шүүхэдсэн санхүүгийн баримттай цүнхийг хулгайлаад 10 сая төгрөгөөр “захиалагч”-аа нэрлэнэ гэжээ
Хоёр компанийн шүүхдэж буй маргаантай холбоотой санхүүгийн чухал баримт хадгалсан цүнх, нотебүүк, флаш дискийг захиалгаар хулгайлсан хэрэг гарчээ. Өмнө нь ял шийтгүүлж байсан О.Шинэбаяр нь “Пирамид Орд” компанийн дэд захирлы гэрийн тагтных нь сараалжин төмрийг хөрөөджө ороод санхүүгийн маш чухал баримттай цүнх, нотебүүк, флашийг хулгайлжээ. Тус компани нь “Бесон” хэмээх компанитай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхдэж байсан аж. Нотебүүкд “Пирамид Орд”-ын 2012 оноос хойшхи бүхий л санхүүгийн файл байсан гэнэ. Цүнхэнд нь бичиг баримттай хоёр хавтас байснаас нэгэнд нь “Бесон” компанитай маргаантай байх үеийн санхүүгийн баримтууд нотариатаар
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5113
хууль, эрхзүй
Амьдралаа бүтэн авч үлдэхийн тулд нөхрийнхөө 4-р эмнэлэгт ажилладаг нууц амрагтай үсдэлцэн зоджээ
Үсчин гоо сайханч ажилтай, 35 настай, эмэгтэй Ц.О нь Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт Дөрөвдүгээр эмнэлгийн байран дотор иргэн Б.У-ийг өөрийн нөхөртэй хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас үснээс нь зулгаах, гараар алгадах, хөлөөрөө дэвсэх зэргээр зодсоны улмаас биед нь тархи доргилт, дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн чих, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ. Хохирогч болсон явдлын тухай “...би өөрийн эрхэлсэн ажил дээрээ 00-ын өрөө ороод эргээд гарахад намайг хүн хайгаад байна гэсэн сургаар эмнэлгийн 7-р давхрын
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
12961
хууль, эрхзүй
“Каса Да Винчи” хотхоны иргэнээс бэлэн 120 мянган доллар хулгайлж 70 сая төгрөгөөр нь “Тоёото Харьер” авч унажээ
Цагдаа Нүхтийн аманд байдаг “Каса Да Винчи”, Хан-Уул дүүргийн “Анома”, “Оранж таун”, “Энхжин”, “Намуун Төгөл” зэрэг чинээлэг иргэд амьдардаг хотхонуудаас хулгай хийдэг О.Шинэбаяр, Б.Бат-эрдэнэ, Б.Эрдэнбаяр, Г.Билгүүн, Г.Гарьд, “тусалдаг” Д.Батмөнх нарын бүлэг этгээдийг илрүүлж, түрүүчээс нь шүүхэд шилжүүлжээ. Хулгайчид урьдчилан судалгаа хийгээд эзэд нь гадаад эсвэл хөдөө явсан хойгуур тусгай багаж хэрэгсэлтэй очиж “ажилладаг” байжээ. Зарим хэрэгт захиалгын дагуу хулгай хийсэн гэнэ. Дээрхи хулгайнуудаас хамгийн том нь өнгөрсөн оны 8-р сарын 25-нд Нүхтийн амны “Каса да Винчи” хотхоны 6... тоотоос 17 төрлийн 535 сая төгрөгийн бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг аж. Энэ хэргийг О.Шинэбаяр үйлдэж, Д.Батмөнх тусалжээ.
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5078