хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Томилогдох эрхгүй атлаа Боловсролын хүрээлэнгийн захирал болсон П.Лхагвасүрэн, шийдвэр гүйцэтгэгч асан Б.Болортулга нарын ХЭРГЭЭС ...
Ийм нэгэн хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. 2020 оны 1-р сард нийтийн албанд томлогдох эрхийг хоёр жил хасуулах болох торгох ялаар шийтгүүлсэн П.Лхагвасүрэн нь мөн оны 4-р сард БСШУ-ын сайдын тушаалаар Боловсролын хүрээлэнгийн захирлаар томилогдсон. Улмаар том албан тушаалд томилогдон хоёр жил гаруй ажиллаж, улсаас 40 орчим сая төгрөгийн цалин авсан гэнэ. Нийтийн албанд томлогдох эрхгүй хүнд ийнхүү “ногоон гэрэл” асааж өгсөн хэрэгт тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Болортулга холбогджээ. Түүнийг Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1-дэх хэсгийн 7.1.3-дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”-ыг хориглох” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177-р зүйлд “Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4007
хууль, эрхзүй
Прокурор эр ЗГХЭГ-ын ажилтан эмэгтэйг зодсон гэх хэрэгт прокурор цагаадаж эмэгтэй нь торгуулжээ
Гурван жилийн өмнө гарсан энэ хэрэг сунжирсаар өнгөрсөн онд шийдэгдсэн. Тухайн үед УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г нь ЗГХЭГ-ын нууцын ажилтан Ц.У-тай Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байрлах "Сан" зочид буудлын 406 тоот өрөөнд муудалцаж улмаар хохирогчийн цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт холбогдсон. Харин эмэгтэй нь гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3997
хууль, эрхзүй
Цахим залилангийн хятад бүлэглэлийн толгойлогчид 3,4 тэрбум төгрөгийн ашгаараа дөрвөн ширхэг “Лексус-570”,”Ланд-200” машин худалдан авчээ
Одоогоос гурван жилийн өмнөх хамгийн дуулиантай хэргийн нэг нь 256, зарим хэрэгт 800 гэж тоологдсон хятад иргэдийн цахим залилан байсан. Энэ хэргийн толгойлогчид нь Жонг Хуа /Zhong Hua/, Ей Тинг /Ye Ting/ нар байжээ. Бүлэглэл нийт 11 хятад гишүүнтэйгээс гадна Монгол талаас М.Эрхбаяр элссэн. Тэд “Ви Чат”, “Дун Фан Цай Фү”, “Тунхуа шүнь Цайжин”, “Вэйтуо Жяо И”, “Тунда Шинь Жинрун Жундуань”, “Телеграм”, “Кюү Кюү”, “Скайп” зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай байгуулсан гэмт бүлэгт элссэн
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5462
хууль, эрхзүй
“Жавхлант Орд”-ын Ч.Монгол-Эрдэнэ хятад захирлаасаа 20 саяыг авч Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Дарханчимэгт таван сая төгрөгийн хахууль өгчээ
БНХАУ-ын иргэн Мөнхөө буюу Мenghqiu нь 2011 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Жавхлант Орд” компанийн захирал гэнэ. Энэ компанийн Захиргаа хариуцсан орлогч даргаар Ч.Монгол-Эрдэнэ ажилладаг. Хятад монгол хоёр захирал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулахаар хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дарханчимэгт 20 сая төгрөгийг хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ. Үүнээс таван саяыг нь дарга эмэгтэйн дүү Б.Орхончимэгээр дамжуулан өгсөн гэнэ. Усны газар нь ус ашиглах дүгнэлтийг ажлын 15 хоногт гаргадаг ч Б.Дарханчимэг хятад компанид ердөө дөрөвхөн хоногт багтаан өгчээ. Болсон явдлыг өгүүлэхэд
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4937
хууль, эрхзүй
Эхнэрийнхээ компаниар тендерт орж “Эрдэнэт”-д 915 сая төгрөгийн хохирол учруулсан гэх О.Марал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноожээ
Хоёр жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, тус хэлтсийн мэргэжилтэн О.Марал-Эрдэнэ нарыг АТГ нийслэлд авчирч шалгах гэтэл тэднийг Орхон аймгаас гарахыг хориглосон шийдвэрийг шүүх гаргаж шуугиан тарьж байсан. Гэсэн ч О.Марал-Эрдэнэ нь хоёр өдөр цагдан хоригдсон байдаг. Өдгөө түүний хэргийг шүүх шийдвэрлэжээ. 2015 онд Худалдаа хангамжийн хэлтсийн мэргэжиилтнээр томилогдсон түүнийг 2017-2019 оы хооронд хувьдаа болон өөрийн эхнэр Б.Э-д ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.У-гын нэр дээр үүсгэн байгуулсан боловч зөвхөн тендер сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн эхнэр Б.Э-оос үйл ажиллагааг нь гардан явуулж, ашгийг нь хүртдэг “А” компанитай Эрдэнэт үйлдвэрийг гэрээ байгуулж 2017 онд 49,8 сая, 2018 онд 186,8 сая, 2019 онд 368 саяын гэх мэт нийт зургаан гэрээ байгуулж төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915,8 сая төгрөгийн их хэмжээний хохирол
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4376
хууль, эрхзүй
Армийн хурандаа төмөр замын хяналтын инженерийг нэгхэн удаа мөргөөд хөнгөн гэмтэлд 30 сая төгрөг төлжээ
Эдийн засгийн хямралын үед нэг мөргөж бас нэг мөргүүлсэний төлөө ийм их мөнгө төлсөн, авсан хэрэг гарчээ. Цэргийн хурандаа Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтын төмөр замын бүтээн байгуулалтын 206-р км газарт хохирогч хяналтын инженер Т.Баяр-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тэд төмөр замын бүтээн байгуулалтанд цэрэг оролцох эсэх тухай “чухал” асуудлаас болж маргажээ. Хохирогчийн мэдүүлсэнээр оройн 22 цагийн үед хурандаа дууджээ. Очиход нөгөө багийн инженер Загдаа, Эрдэнэсүх нарын хамт сууж байсан гэнэ. Ингээд уух явцад Таван толгой-Зүүнбаянгийн бүтээн байгуулалтын оролцож байсан
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3497
хууль, эрхзүй
Дайчилгаанаас зугтаж ирсэн буриад хуульч Тушемилов Д.В монгол хүнийг алхаар 30 удаа цохиж хөнөөжээ
Өнгөрсөн оны намар Оросд цэргийн дайчилгаа эхэлэхэд олон буриад Монголд зугтаж орж ирсэн. Энэ үед нэгэн буриад монгол хүнийг гэрт хөнөөсөн хэрэг гарч шуугиан дэгдсэн. Тэгвэл энэ хэргийг нутагтаа өмгөөлөгчөөр ажиллаж байсан, хуульч мэргэжилтэй Тушемилов Дмитрий Владимирович үйлджээ. Тэрээр 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны 89-р байрны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тодорхой шалтаг шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Б-гийн толгой хэсэгт олон удаа цохиж, хүнийг онц
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6136
хууль, эрхзүй
“Сайн” ломбардыг дээрэмдэж 615 сая төгрөгийн хохирол учруулсан М.Мөнх-Од, О.Очгэрэл нарын ХЭРГЭЭС ...
Ломбард дээрэмдсэн хэргээс хамгийн дуулиантай нь гурван жилийн өмнөх “Сайн ломбард”-ын “Цахлай” салбарыг дээрэмдсэн хэрэг юм. Энэ хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан М.Мөнх-Од, О.Очгэрэл болон Н.Эрдэнэ-Оргил, Д.Даваахүү нар холбогдсон. Хэрэг мөрдөн байцаалт шүүхийн шатанд сунжирсаар он гарч шийдэгдсэн. Нийт хохирол нь 615 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнд хоёр мянга гаруй гэрээний 3180 хүний эд зүйл алдагдсан байна. Бэлнээр 11,5 сая төррөгөө дээрэмдүүлжээ. Энэ дээрмээс хойш эмэгтэй ажилчид нь олноороо ажлаасаа гарсан тул 10 гаруй салбараа хаасан гэнэ. Ломбард дээрэмдэх санааг М.Мөнх-Од, О. Очгэрэл нар гаргажээ. Тэд Нарантуулын комиссын бараанаас дээгүүрээ өмсөх юүдэнтэй цамц, бээлий, эвхэгддэг цүнх, би хар өнгийн юүдэнтэй куртик, хар өнгийн кабель багцлагчаас 4-5 ширхгийг худалдаж авчээ. Оч нь Мөнх-Одод
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
12706
хууль, эрхзүй
Техникийн хорооны дүгнэлт, тушаал гараагүй байхад “Медика Монголиа”-д итгэмжлэл олгосон ҮИТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Соронзонболдыг 7,2 сая төгрөгөөр торгожээ
Уг нь "Сос Медикал Монголиа" АНУ-д төвтэй олон улсын байгууллагаас итгэмжлэлээ авчихсан гэнэ. Гэсэн ч “Оюутолгой”-гоос ISO итгэмжлэлийн гэрчилгээтэй бол ажилчдынхаа ковидын шинжилгээг хийлгэнэ гэсэн нөхцөл тавьжээ. Ингээд Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэл авах “ажиллагаа” эхэлжээ. Гэхдээ итгэмжлэл авахын тулд эхлээд Техникийн хорооноос дүгнэлт гаргуулах учиртай. Гэтэл уг хурлаар “Медика Монголиа” стандартын шаардлага хангаагүй гэж үзээд хагас жилийн хугацаа өгөх шийдвэр гарчээ. Тодруулбал “ажлын байр, лабораторийн орчин”-г хангаагүй тул ковидын ПСР шинжилгээ хийхгүй гэжээ. Ингэснээр “Оюу Толгой” компанийн захиалгыг алдах аюулд хүрсэн. Гэсэн ч “яаж ийгээд” эмнэл зүйн лабораторийн
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3150
хууль, эрхзүй
Д.Загджавын үед хорихын дарга нар хувь чатаар орой бүр тайваныхаа мэдээг явуулахгүй бол арга хэмжээ авахуулдаг байжээ
МАН-ын “нөлөө бүхий” устөрч тул заавал улс төрийн удирдах ажил хийнэ гэж зүтгэдэг Д.Загджавын үед хорихын дарга нар ихээхэн дарамтан дор байжээ. Хамгийн наад зах Хорих ял эдлүүлэх албаны даргад орой бүр тайванынхаа мэдээг чатаар явуулах бичигдээгүй “дүрэм” тогтожээ. Уг нь хорих анги нэгжүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мэдээлэл солилцох шуурхай системтэй, хором мөч бүр нөхцөл байдлынхаа мэдээллийг солилцох боломжтой, энэ ажлыг
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3664
хууль, эрхзүй
Хэнтийн “Цахиур Төмөр” эмч өвчтөнүүдээс хууль бусаар авсан 11 сая төгрөгөө хүүхдүүдийн эмчилгээний хандивт өгсөн гэжээ
Баячуудын адуу малыг хулгайлан ядууст тараадаг Цахиур Төмөр нарын “шудрага” үйлсийг Хэнтийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.М давтжээ. Тэрээр 2020-2022 оны хооронд цөсний чулуу авахуулах дурангийн хагалгаанд орсон 30 гаруй өвчтөнгөөс “хагалгааны төлбөр”, “багажны үнэ” хэмээн нийт 11,2 сая төгрөгийг хувийн дансаараа аваад баригджээ. “Цахиур Төмөр” эмч нэг өвчтөнгөөс 370-450 мянган төгрөг авдаг байжээ. Цөсний дурангийн хагалгаа нь төлбөртэй гэдэгт итгэсэн өвчтөн, тэдний ар гэрийнхэн шууд төлж ирсэн байна. Цөсөө авахуулсан иргэд “... 2022 оны 3-р 3-ны өдөр тухайн үед манай ээжийг эмчлэгч эмч болох М цөсний хагалгааг дурангаар хийх болсон, төлбөр 450 мянган төгрөгийг миний Хаан банкны дансанд хийх ёстой гэсэн. Хэрвээ төлбөргүй хагалгаанд
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
2898
хууль, эрхзүй
Ээжийгээ өмөөрсөн бага насны дагавар хүүгээ тэлээгээр ороолгон зодож гар дээр 50 удаа суниалгажээ
Өмнө гурван ч удаа ял шийтгүүлж байсан, 35 настай Б.С нь дагавар хүү болох бага насны Э.З-г “ээжийгээ өмөөрлөө” хэмээн зодож биед хоёр зовхи, эрүү, нуруу, зүүн хацрын зулгаралт, эдийн няцарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн албадан гар дээр 50 удаа суниалгасан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай эгч нь “...орой С агаа ээжийг хэл амаар доромжлоод байхаар нь дүү өмөөрсөн. С ах уурлаад дүүг газарт унагаад доороо хийгээд тэлээгээр цохисон. Ээж бид хоёр салгах гээд сандраад наана цаана нь ороод зөндөө татаж чангаасан, нэг харахад дүүг маань аймар зодоод нүүр амыг нь хөхрүүлсэн байсан. Яг өөр хүн болчихсон юм шиг, бараг л алах гэж байсан. Тэгээд дүү маань "Агаа болиоч дээ” гээд уучлалт гуйгаад уйлаад байсан. Биднийг хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ манай дүү бид хоёрыг хананд зогсоогоод загнаж
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4857