хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Хоорондоо явалдсан хоёр гэр бүл учраа “олох”-оор уулзаад нэгийгээ хутгалжээ
Ийм нэгэн хэрэг Налайхын захын хажууд байрлах “Налайх зоог” зоогийн газарт болжээ. Иргэн А.Б нь тэнд хүнийг хутгаар хатгасан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Хутгалах болсон шалтгаан нь ихээхэн ээдрээтэй агаад түүний эхнэр нь иргэн Д. ... -тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэнээс болжээ. Энэ нууцыг иргэн Д. ... -гийн эхнэр мэдээд А.Б-д хэлсэн байна.
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
46034
хууль, эрхзүй
70 дөхсөн эмэгтэйтэй явалдсан 40-тэй эр баригдаад “бантах”-даа эхнэрийнхээ хөлийг хуга өшиглөжээ
39 настай эрэгтэй ... нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хамтран амьдрагч ... -тай хардалтын улмаас маргалдаж, улмаар хөлөөрөө хохирогчийн хөлийн шагай хэсэгт өшиглөж эрүүл мэндэд зүүн шагайн дотор хашлага яс, шагайн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
533834
хууль, эрхзүй
Нөхрийнх нь фэйсбүүкийн бүх зурган дээр зүрх дарсан эмэгтэйн “булай”-г дэлгээд нэг сая төгрөгөөр торгуулжээ
Ийм нэгэн хэрэг Дорноговь аймагт гарчээ. Шүүгдэгч эмэгтэй .. нь нөхөр ... -ыг ... гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгааны улмаас хардаж “...” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж улмаар хохиогчийн фейсбүүк хаягаас зургийг нь авч “... хамгийн том зар, мэдээлэл”, “... ачаа тээвэр-такси-бараа хүргэлт”, “... замын ажилчдын нэгдсэн групп”, “... нэгдсэн зар, мэдээлэл” гэх нэртэй фейсбүүкийн зарын группүүдэд “Exnertei huuhedtei xvntei zawaar ch ger bvl salgahaa bol buzraa” /эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа/ гэж бичиж зургийг нь тавьж нэг төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
12028
хууль, эрхзүй
Авлигачдын диваажин Монгол
Хуучин утас хулгайлаад 1 жил 2 сар хорих ял, 1,2 тэрбумын авлига аваад 27 саяар торгуулаад хорих ялгүй мултарчээ. Авлигачдын диваажин Монгол
Саяхан Ховд аймагт хуучин Iphone хулгайлсан 20-той залуу 1,2 жилийн хорих ял авч
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
3506
хууль, эрхзүй
18-тай залуу “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200,000Т өгөхөөр боллоо” гэх хуурамч линк байршуулж 322 мянган төгрөг залилжээ
Булган аймгийн Ерөө сумын 1-р баг ... оршин суух 18 настай Н.Эрхэмбаяр нь кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх зорилгоор мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ зохиож Фейсбүүк цахим орчинд “Хаан банк 33 жил боллоо хэрэглэгч бүрд 200.000Т өгөхөөр боллоо” гэх хуурамч линк нээн байршуулжээ. Үүнийг нь үзсэн Булган аймгийн Булган сумын иргэн өөрсдийн Хаан банкны мэдээллийг өгсөнд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 322,500 төгрөг данснаас нь гарч “Супер апп хэтэвч” ХХК-ийн дансаар дамжин шүүгдэгчийн дансанд оржээ. 200 мянган төгрөгний бэлэг авах гэсэн П.Циенпил хохирогч ийн мэдүүлжээ
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
3602
хууль, эрхзүй
Хөгжлийн банкнаас 21 сая доллар зээлэхэд нөлөөлсөн гэх УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг амьдаа “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс авлига авсан гэх хэрэгт холбогдсон. УИХ-ын гишүүдээс ганцаараа шүүхээс ял авч, чуулгандаа ч суулгүй хагас жил шахам болсон юм. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг нарын хэргийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Өндөг тахиага
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
4911
хууль, эрхзүй
“Айфоне”-ийг нь сэм авсан залуу тоосгон дор үлдээсэн “шагнал”-ын 20 мянган төгрөгөө авах гэж ирээд баригджээ
Ийм нэгэн хөгжилтэй хэрэг Ховдод гарчээ. Ц.Ариунбаяр нь Ховд аймгийн Буянт сумын Цамбагарав 12-р багийн нутаг дэвсгэрт голын зусланд байх гэрээс 535’000 төгрөгийн үнэлгээтэй iphone XS загварын, 300’000 төгрөгийн үнэлгээтэй samsung A13 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 835’000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон хэрэгт холаогджээ. Тэрээр тун инээдэмтэйгээр баригдсан байна.
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
5728
хууль, эрхзүй
Ховд аймгийн АН-ын даргын сонгуулийн үеэр болсон зодооны ХЭРГЭЭС ...
Энэ хэрэг 2023 оны 10-р сард Ховд аймгийн АН-ын даргын сонгуулийн үеэр болжээ. Намын даргыг сонгох ажиллагаа “Аян” зоогийн газарт болж 180 хүн оролцжээ. Сонгуулийн дараа “чөлөөт арга хэмжээ” болж сугалаа явагдаж ууж идсэн байна. Энэ үеэр АН-ын гишүүн Галбадрах нь эмнэлгийн дарга болох өөр нэг гишүүн Сүхнарангийн биед “... толгой нүүр хэсэгт гараараа цохиж, өвдөглөж, эрүүл мэндэд тархи доргилт, хамрын баруун хэсгийн шинэ хугарал бүхий гэмтэл учруулсан...” хэрэгт холбогджээ
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
6289
хууль, эрхзүй
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтон дарга “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компаниас 5,9 саяын труба “гаргаад” баригджээ
Өнгөрсөн онд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Төгсмандах нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ. Бодвол станц нь тодорхойлсон биз... Тэгвэл тэр жилдээ ТӨБЗГ-аас акталсан “агаар халаагч куб” хэмээх нэг бүр нь тус бүр нь нэг сая орчим төгрөгөөр таван трубаг гаргаж борлуулан нийт 5,9 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Зүй нь дээрхи трубаг зарж борлуулан станцын орлогод авах ёстой атал 700-800 мянган төгрөгөөр борлуулж нэгийг нь бүр өөртөө авсан гэнэ. Мөн үндсэн хөрөнгийн нягтлан бодогчид нэгийг өгч юмны эзэн шиг загнажээ.
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
3438
хууль, эрхзүй
Мөрийтэй тоглогч залуу ажлаас халагдангуутаа захирлынхаа “ВиЧат”-ыг ашиглан гадаад түншээс нь 28,3 сая төгрөг залилжээ
Манайд ажлаасаа гарсан, халагдсан хүмүүс хуучин компанитайгаа ижил үйл ажиллагаа явуулдаг компани байгуулах, дотоод харилцагчид болон гадаад түншүүдийг нь булаасан тохиолдол олонтоо гардаг. Тэгвэл онлайн мөрийтэй тоглоомд донтсон Т.Баатар ... гэдэг залуу хохирогч Х.Б-ын БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн захиалан авахдаа харилцдаг харилцагч нарын мэдээллийг урьд өмнө мэдэж авсан давуу байдлаа ашиглаж, тэдэнтэй хохирогч Х.Б-ын нэрийг ашиглан Вичат сүлжээгээр дамжуулж харилцаж өөрийн эзэмшлийн данс руу 28,320,000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
5037
хууль, эрхзүй
Нэр дэвшигч Б.Ариун-Эрдэнэ 125 сая төгрөгөөр 17 ХМХ-тэй сурталчилгааны гэрээ байгуулжээ
Энэхүү гэрээ байгуулах эрх зүйн “үндэслэл”-ээ Булган аймгийн Засаг даргатан Б.Ариун-Эрдэнэ маш сайтар “боловсруулсан” гэдэг нь захирамжийн уртын урт үндэслэх хэсгээс харж болно. Мэдээж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулиа гол үндэслэл болгож авчээ. Хажуугаар нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дурдахаа мартсангүй. Аймгийн ИТХ-ын тогтоолууд ч араас нь ярайгаад ороод ирсэн байна. Ийм олон эрх зүйн үндэслэлтэй тул 17 ХМХ буюу сайт, фейсбүүк хуудас зэрэгтэй 125 сая төгрөгөөр гэрээ байгуулах яах аргагүй “зөв” болж таарч байна. Тэдгээр ХТХ-үүдээр үндсэндээ өөрийгөө болон орос
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
3648
хууль, эрхзүй
Ахлах бүртгэгч асан Ц. Нямдоржийн ОХУ-ын иргэдтэй холбоотой хахуулийн хэргээс ...
УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ц.Нямдоржийн олон хэргийг нэг нь ОХУ-ын иргэдтэй холбоотой үйлдэл байсан.
Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь гадаадын хөрөнгө оруулалттай “Экспаншн оф лайф” ХХК-ийг Оросын Холбооны Улсын иргэд болох Эдуард Юрьевич, Дмитрий Викторович нарын нэр дээр бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулах зорилгоор Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны ... тоот данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэрэгт яллагдсан. Энэ хэрэгт ахлах бүртгэгчийн “цэрэг” болох улсын бүртгэгч М.Монголжин холбогдсон.
6 сарын өмнө
0 сэтгэгдэл
3301