alim.mn | 2024.12.26

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
Нэг жил илүүгийн хугацаанд 350 мянгаас 10 сая төгрөгийн үнэтэй 55 унадаг дугуй хулгайлсан этгээдийг баривчилжээ
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 3-р сарын 31-ний өдрөөс 2021 оны 11- сарын 10-ны өдрийн хооронд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны давхарт цахилгаан шатны хажуугаас болон тухайн байрнуудын В1 давхар, авто зогсоолд зориулалтын бэхэлгээгээр бэхэлж, байрлуулсан байсан иргэдийн унадаг дугуйнуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 55 удаагийн үйлдлээр авч, нэр бүхий 56 хохирогч нарт 77.7 сая төгрөгийн, нэг иргэний нэхэмжлэгчид 150 мянган төгрөгний нийт 77.8 сая буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Түүний хулгайлсан дугуйнуудын дотор 1,8 сая төгрөгийн үнэтэй “Giant 800 plus” , хоёр сая төгрөгийн “Cannondale terral 6”, 3,8 сая төгрөгийн үнэтэй “Норко” загварын унадаг дугуйг оржээ. Түүнээс гадна 5,1 сая төгрөгийн үнэтэй “Cannondale Jkl”, бүр 10 сая төгрөгийн үнэтэй “Cannondale” загварын унадаг дугуйг ч хүртэл байгаа аж. Хэрэг явдлын
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
2148
хууль, эрхзүй
“Хэрлэн Энерго”-гийн гүйцэтгэх захирал асан цагдаагийн ахмадад 100 САЯ төгрөг “санал” болгож доошоо тонгойжээ
Ийм нэгэн хэрэг Говь-Сүмбэр аймагт гарч “санал” болгогч өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр санал болгон, амласан гэмт хэрэгтээ 12 сая төгрөгөөр торгуулжээ. Иргэн Б.Б нь “Хэрлэн Энерго” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “ГААС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2022 оны намар Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгчид татварын хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд нэг зуун сая төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ. Оны эхээр “Сүмбэр
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4664
хууль, эрхзүй
Ажилтанаа манартал нь цохисон ХЗҮХ-гийн эрдэмтэн НБД С.Сүхбаатарыг 1,2 сая төгрөгөөр торгожээ
Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр хуульчид нэгнийгээ цохиж байхад иргэд гудамжинд зодолдох нь аргагүй биз. Өнгөрсөн онын хавар тус хүрээлэнгийн эрдэмтэн НБД С.Сүхбаатар эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.С-Э-г шанаан тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Энэ хэргийн шүүх хурал саяхан болж НБД-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 1,2 сая төгрөгөөр торгожээ. Хохирогчийн зүгээс мөнгөн төлбөр нэхэмжлээгүй байна. НБД-тан цохисон шалтгаанаа ажлаа тааруухан хийдэг болохоор нь шаардлага
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3481
хууль, эрхзүй
“Сэргэлэн” малчин эр охиноо нас барсаныг нууж улмаар 10 жилийн хугацаанд 4,2 сая төгрөгийн хүүхдийн мөнгө аваад баригджээ
Ийм нэгэн хэрэг Баян-Өлгий аймагт гарсан байна. Тус аймгийн Улаанхус сумын харьяат, 43 настай Х.М нь өөрийн охин болох З-г 2008 оны 2–р сарын сүүлээр нас барсан байхад бодит байдлыг нуух замаар М-ийн З-гийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2012 оны 10-р сараас 2020 оны 3-р сар хүртэл сард 20000 төгрөгөөр нийт 1,8 сая, 2020 оны 4-р сараас 2022 оны 3 –р сар хүртэл сард 100000 төгрөгөөр нийт 2,4 сая төгрөгийг авч, нийгмийн халамжийн санд нийт 4,
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5806
хууль, эрхзүй
УСУГ-ын инженер онцгой обьектод “Бөмбөг дэлбэрлээ” гэсэн бичиг тавьсанаас болж тагнуул, цагдаагийнхан ирж бөөн шуугиан дэгджээ
Ийм нэгэн хэрэг оны өмнө УСУГ-ын харьяа улсын онцгой обьект болох нийслэлийн ундны усны Дээд эх үүсвэрийн станцад болжээ. Онцгой обьект гэдгээрээ үйл, ажиллагаа, хамгаалалтыг Дотоодын цэргийн 805-р анги хамгаалдаг. Гэтэл станцад инжежер ажилтай Д.Ж нь гарсан гэмтлийг засахаар очиход оруулдаггүй, мөн машин тавиулдаггүй гэх шалтгаанаар харуулуудаар “тогломоор” санагдаж “Бөмбөг дэлбэрлээ Аюул” гэсэн бичигтэй цаасыг доод ажилтанаараа хашаанд тавиулжээ. Бичгийг харуулууд олох эсэхийг шалгах санаатай ч байсан
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3519
хууль, эрхзүй
Койнд 96 сая төгрөг оруулсан “Сайн ломбард”-ын ажилтнууд хуурамч эдлэл барьцаанд тавьж зээл аван байгууллагадаа 186 сая төгрөгийн хохирол учруулжээ
Монголд койны халуурал эхлэхэд хүмүүс гэмт хэрэг үйлдэж мөнгө олон оруулж байсан аж. Энэ талаар сэрэмжлүүлэхэд “Сайн ломбард”-ын Хархорин салбарын эрхлэгчээр ажиллаж байсан А, М нар нь хуурамч шаргал өнгийн метал гинж, бугуйвч зэргийг “Хар хорин” худалдааны төвөөс худалдан авч, бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн иргэдийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан, зээлийн гэрээ байгуулан байгууллагад их хэмжээний буюу нийт 186.4 сая төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч А нь “... Би 2019 оны 6-р сард Хар хорин салбарын эрхлэгчээр томилогдон ажиллах болсон. Ажиллах явцдаа
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3238
хууль, эрхзүй
Албаны дарга асан хүү нь хотод нас барсан аавыгаа ажил дээрээ нас барсан гэх хуурамч акт гаргуулаад 57 сая төгрөгний тэтгэмж авчээ
Ийм нэгэн хэрэг Ховд аймагт гарчээ. Тухайн үед Ховд аймгийн санхүү, дотоод хяналтын албаны даргаар ажилаж байсан Н.Г нь Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Байгалмаа, бага ангийн сургалтын менежер А.Чулуунчимэг, Г.Наранцэцэг, тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан Г.Ууганбаяр нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцгээ ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57.8 сая төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4096
хууль, эрхзүй
Хамтран амьдрагчийнхаа 13 настай охины биенд хүрч, садар самуун зураг, бичлэг явуулсан этгээдэд зургаан жилийн хорих ял оноожээ
41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Сэргээн хайрхан” ХХК-д мужаан ажилтай, Боржигон овгийн Энхбаярын О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод 13 нас 5 сартай хохирогчийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед түүний дээр нь гарч хэвтэн хүчээр хөхийг нь базах, хөхөх, үнсэх, шортыг нь тайлах гэж оролдох, хүзүүг нь үнсэх зэргээр хохирогчийн дээр гарч хэвтэн богино өмдний гаднаас хөдлөн дур тавьж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5363
хууль, эрхзүй
Дээрэмчид вьетнам иргэний толгойд хар уут углаад “чамайг хятад байсан бол алаад хаяна, 50 сая төгрөг өгвөл явуулья” гэжээ
2021 оны 10-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр-2” хотхоны гадна Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Л.Д.Г-д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, биед нь байсан 29 сая төгрөг, Айфон 12 про макс гар утас, Айфон икс эс гар утас зэргийг дээрэмдэн нийт 33.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Уг хэргийг Д.Б, А.Х. Б.Ч нар үйлдсэн. Үүнээс Д.Б нь вьетнам иргэнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй болно гэдгийг урьдчилан дээрмийн гэмт хэргийг төлөвлөн бусдыгаа татан оролцуулжээ. Болсон явдлын тухай хохирогч нь “...2021 оны 10-р сарын 21-ний өдөр би мөнгө зээлж авч буцаан өгдөг танилаасаа өөрийн мөнгө болох 27 сая төгрөгийг авахаар 18 цагийн орчим залгаж дуудаад Их Засаг Их сургуулийн урд талын авто засварын газар хүлээсэн. Уг хүн 21 цагийн орчим ирээд миний 27 сая төгрөгийг бэлнээр буцааж өгсөн юм. Уг хүнтэй хамт уг гражийн амралтын өрөөнд 5-10 минут хамт юм ярьж сууж байгаад би түрүүлээд гэртээ харихаар хөдөлсөн. Намайг гарахад гар утас дуугарсан. Утсаа аваад “байна уу” гэж хэлтэл хойноос
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
233745
хууль, эрхзүй
Засаг дарга Л.Ганболдын 10 “хувьдсан” 10 сая төгрөгөөр Хөвсгөлийн МАН-ын хороо цалингаа тавьжээ
Хоймор нутагтангуудын Засаг дарга асан Л.Ганболд болон “Батжин-Ундрах” компанийн захирал Ө.Батцэнгэл нарын 10 сая төгрөгийн авлигал “өгсөн, өгөөгүй” гэх хэргийг өнгөрсөн жил шүүхээр шийдсэн. Хэргийн тухайд компаний захирлын мэдүүлсэнээр 10 хувийн явдал болжээ. Түүний компани Ханх сумын ЗДТГ-ын барилгын 1,2 тэрбумын тендерт “Хөвсгөл Баянчандмань”-тай өрсөлдөөд ялжээ. Дараахан нь аймгийн Засаг даргатай
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4436
хууль, эрхзүй
Хар тамхи зарсан “байнга” үйлдлийг үргэлжилсэн болгож хөнгөрүүлсэн шүүгч таван сая төгрөгийн хахууль авчээ
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ё.Ц нь Н.М-д холбогдох хэргийг хянаж байхдаа О.Д-гийн өөрийн хүү Н.М-д оногдуулах ял, шийтгэлийг хөнгөрүүлэх ашиг сонирхлын үүднээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөгч О.Д-гээс 2018 оны 5-р сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Макс таур барилгын 4 дүгээр давхрын 401 тоот өрөөнд өөрийн танил Л.Б-гаар дамжуулан бэлнээр 5.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. Экс шүүгч асан “..2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу энэ мөнгө авсан өдөр намайг ажил дээрээ хүрээд ирээч гэж дуудсан. Би түүний ажил байдаг Макс таурын
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
18608
хууль, эрхзүй
Дөрвөн сая төгрөгийн шагнал авсан тасгийн дарга нар 20 саяар шагнуулсан дэд даргатайгаа барьцжээ
Төрийн албанд үндэслэлгүй шагнах урамшуулах, нэмэгдэл олгох нь хавтгайрсан. Энэ их “будаалга”-наас илэрсэн нь 107 сая төгрөгөөр бие биенээ хавтгайруулан шагнасан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хэрэг юм. 2018 онд гарсан энэ хэрэг сунжирсаар өдгөө л шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Тухайн үед хэлтсийг Ж.Гансүх удирдаж байсан агаад гол буруутнаар тодорч Захиргааны тасгийн даргын ү/г Д.Булганчимэг “бүлэглэсэн” гэнэ. Хэлтсийн даргын “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал шинэ жилийн өмнөхөн гарч дэд дарга Д.Золтуяа болон Захиргааны тасгийн даргын ү/г Д.Булганчимэг, Хувь хүний татварын тасгийн даргын ү/г Ю.Лувсанцэрэн нарт 20 сая төгрөгийн урамшуулал олгосон атлаа бусад тасгийн даргын ү/г нар болох Татвар төлөгчтэй харилцах тасгийн Ц.Эрдэнэхүү, Татварын хяналт, шалгалтын тасгийн Б.Батсүх, Эрсдэл, статистикийн тасгийн
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3607